Mongolskills-2025
тэмцээний “Chemistry laboratory Technology” төрлийг зохион байгуулах эрх, тугаа гардан авлаа.
Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол химичдээ оролцуулах (хамгийн ойрын зорилт WorldSkills Shanghai-2026 https://worldskills2026.com ),
Дэлхийн хэмжээний ур чадвартай химичдийг бий болгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж байгаа ажил маань нэг шат ахилаа![]()
Өнөөдөр “Дэлхийн ур чадвар Монгол” ТББ-аас зохион байгуулсан мэргэжлийн холбоод, дэмжигч компани, байгуулагуудын уулзалт, хэлэлцүүлэг дээр “Дэлхийн ур чадвар Монгол” ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргалаас “Mongolskills-2025” тэмцээний “Chemistry laboratory Technology” төрлийг тус холбоотой хамтран Улсын хэмжээнд зохион байгуулах эрх, тугаа гардан авлаа![]()
Дэлхийн ур чадварын тэмцээн ( www.worldskills.org )-ий 60 төрлийн нэг болсон “Chemistry laboratory Technology” төрөлд Шанхай 2026-д өрсөлдөх үндэсний ялагчийг шалгаруулах ажил эхэлж байна![]()
WorldSkills international байгууллагын дүрэм, журам, стандарт арга аргачлалаар явуулах учир их ажил хүлээж байна даа![]()
Та бүхний тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа шүү![]()




