Филтерийн цаас, үнстэй – Qualitative filter paper
₮ 0Үнстэй филтерийн цаасыг түүхий эд материалын чанар тодорхойлох аналитик шинжилгээнд ашигладаг.
Шатаасны дараа их хэмжээний үнс үлдээдэг тул гравиметрийн шинжилгээнд тохиромжгүй байдаг.
Үнстэй филтерийн цаасыг түүхий эд материалын чанар тодорхойлох аналитик шинжилгээнд ашигладаг.
Шатаасны дараа их хэмжээний үнс үлдээдэг тул гравиметрийн шинжилгээнд тохиромжгүй байдаг.
Тоон филтерийн цаасыг үнсгүй филтерийн цаас Quantitative filter paper гэж нэрлэдэг бөгөөд тоон болон гравиметрийн шинжилгээнд ашигладаг. Үйлдвэрлэлийн явцад үйлдвэрлэгчид хүчил ашиглан цаасыг үнсгүй болгож, өндөр цэвэршилттэй болгодог. Үнсний агууламж 0.01%-иас бага. Үнсгүй филтерийн цаас нь 100% α-целлюлозын агууламжтай, хөвөн даавуугаар хийгдсэн.
Танилцуулга
PН хэмжигч нь уусмал дахь устөрөгчийн ионы идэвхийг хэмждэг. PH820 загварын рН хэмжигч нь олон төрлийн ухаалаг функцтэй лабораторийн нөхцөлд ашиглахад тохиромжтой төхөөрөмж юм.
Энэхүү хэмжигч нь богино хугацаанд өндөр нарийвчлалтай хэмжилт хийдэг, IP54 ус болон тоосны хамгаалалттай, бат бөх эдэлгээ удаантай дэвшилтэт технологиор хийгдсэн төхөөрөмж юм.
Конус колбо /conical flask/ – Хэрэглээ
Аналитик химийн лабораторийн хэрэгсэл бөгөөд уусмал бэлтгэх, бодис, дээж, уусмал зэргийг хадгалах, цуглуулах, химийн урвал явуулах, халаах, хөргөх, уусгах, тунадасжуулах, буцалгах зэрэгт ашиглаж болно
HP-D дижитал халаагуур /laboratory hotplate/ нь өндөр температурт жигд хална, CE гэрчилгээтэй керамик бүрэн хавтантай 260*260 хэмжээтэй дижитал дэлгэцтэй тул дэлгэцнээс хянах боломжтой ухаалаг халаагуур юм.
Дижитал халаагуурын багц
Apera брэндийн TN400 зөөврийн булингар хэмжигч нь ISO7207 стандартад нийцсэн nephelometric аргыг (90°) ашиглан хэт улаан туяагаар хэмжилт хийдэг. Байгаль орчны судалгаа, хээрийн болон хөрсний янз бүрийн судалгаанд хэрэглэгддэг бөгөөд 0-1000 NTU хүртэлх булингарыг найдвартай хэмжинэ.
U.S. EPA -с баталгаажсан, аюулгүй, хэрэглэхэд хялбар стандарт полимер уусмалтай. Стандарт уусмалууд нь задалснаас хойш нэг жилийн баталгаат хугацаатай. График болон текст үйлдлүүдийг хянах TFT өнгөт дэлгэцтэй.
IP67 усны хамгаалалттай мөн ISO9001:2008 ба CE стандартын чанарын сертификаттай.
Ультрасоник давтамжаар лабораторийн тоног төхөөрөмж, багажны лав тос, цэвэрлэхэд хүндрэлтэй бохирдолыг цэвэрлэхэд ашигладаг.
Daihan® брэндийн дижитал ультрасоник цэвэрлэх багц “WUC-D”, микро процессор хяналтын системтэй, 3.3 ~ 22 литрийн багтаамжтай. Зэвэрдэггүй ган хавтгай таг, ган утсан сагстай.
Ламинар бокс нь биологийн дээж эсвэл ямар нэгэн тоосонцорт мэдрэмтгий материалыг бохирдохоос урьдчилан сэргийлэх зориулалттай төхөөрөмж юм. Агаарыг HEPA шүүлтүүрээр соруулж, маш жигд ламинар урсгалаар гадагш үлээх замаар тоосонцоргүй цэвэр орчинг бүрдүүлдэг. Энэхүү агаарын урсгал нь дээжийг хамгаалах зориулалттай.
Ашиглахын өмнө ламинар боксыг 15 минутын турш UV гэрлээр ариутган доторх нян бактерийг устгана. UV гэрэл нь хорт хавдар үүсгэдэг тул ламинар боксыг ашиглаж байх үедээ UV гэрлийг унтраах хэрэгтэй.
Химийн бодистой ажиллах үед лабораторийн орчин болон ажиллаж буй хүнийг хамгаалах зориулалттай сөрөг даралтат агааржуулалтын системтэй төхөөрөмж юм. Хорт хийгээр амьсгалахаас хамгаалж, гал, дэлбэрэлтийн эрсдлийг бууруулдаг. Мөн байгаль орчныг хамгаална.
Дараах бодисуудтай харицах тохиолдолд татах шүүгээг ашиглана:
Daihan® брэндийн өндөр хүчин чадал үзүүлэлттэй чийгийн анализатор “WBA-110M”.
“Процентрифуг CF-10” Glass-1 Medical device(NIDS) загварын макс эргэлдэх хурд нь 13.500 rpm байна. Хуванцар материалтай ротор 12 x 0.2- / 0.5- / 1.5- / 2.0-мл тюб, авсаархан, чимээгүй, аюулгүйн электрон тагны түгжээний систем аюулгүйн электрон тагны түгжээний систем.
Муфелийн зуух /шатаах зуух/ нь төрөл бүрийн идэмхий бус материалыг 12000С хүртэл температурт шатаах, үнсжүүлэх, зориулалттай төхөөрөмж юм. Энэхүү зуух нь металл гэр, халаагчаас бүрдэх бөгөөд халаагч нь металл гэр болон бусад эд ангиас дулаан тусгаарлагч материалаар тусгаарлагдсан байна. Муфелийн зуухны ажиллах зарчим нь цахилгаан гүйдлийн энергийг дулааны энергид хувиргаж, зуухан дотор шаардлагатай температурыг үүсгэх, түүнийг дулааны тохируулагчын тусламжтайгаар тодорхой хугацаанд тогтвортой барьж хадгална. Зуухан дотор температурын хэмжээг дижитал дэлгэц дээрх тохируулгын тусламжтайгаар хянана.
Бүтээгдэхүүний нэр: Шаазан тигель
Олон улсын нэр: Porcelain Crucible
Гарал үүсэл: БНХАУ
Материал: Шаазан
Системтэй олон халаагуур нь өндөр температурт жигд хална, 3 хавтантай хавтангын хэмжээ 140*140, CE гэрчилгээтэй солонгос улсад үйлдвэрлэгдсэн daihan брэндийн халаагуур юм.
Daihan® брэндийн цахилгаан ус нэрэгч “WWS” урьдчилж шүүлтүүр суурилуулж болдог, автоматаар унтарч/асах системтэй. Лабораторийн хэрэглээний усанд зориулсан пирогенгүй, 0.3 MΩ·см (эсэргүүцэл), pH 5.4 – 7.3, багтаамж 4, 8, 12 литр/цаг. Шүүлтүүр нь зэвэрдэггүй ган торон эсвэл PP 1 мкм хэмжээтэй бортогон шүүлтүүрээс урьдчилан суурилуулж болно. Бүх загварууд дараах иж бүрэн багцаас бүрдэнэ:
Биологи, Биотехнологийн салбар, лабораторид дээжийг сэгсрэх шууд дүрж хөргөхөд ашигладаг.
Daihan® брэндийн дижитал нарийвчлалтай сэгсрэгчтэй усан ванн “MaXturdy™” 18, 30, 45 литрийн багтаамжтай, хөндлөн хөдөлгөөнтэй, универсал пүршин суурь тавиуртай.
End of content
End of content
Сагсанд бараа байхгүй байна
Сагсанд бараа байхгүй байна