Daihan Scientific – Green Chemistry “ULT Freezer” ![]()
![]()
2026 оны 4-р сарын 28-ны өдөр ZOOM платформоор DAIHAN Scientific брэндтэй хамтран зохион байгуулсан “ULT Freezer” сэдэвт онлайн вебинар амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү вебинарт нийт 159 оролцогч бүртгүүлснээс 70 оролцогч идэвхтэй хамрагдаж, лабораторийн дээж хадгалалтын найдвартай шийдэл, ULT Freezer-ийн онцлог, зөв ашиглалт, эрсдэлийн удирдлага болон орчин үеийн хөлдөөлтийн технологийн талаар мэдлэгээ өргөжүүлсэн үр дүнтэй арга хэмжээ боллоо.
Вебинарын бүтэн бичлэгийг манай Youtube хуудаст байршуулсан
Вебинарын үеэр дараах агуулгуудыг онцлон танилцууллаа:
ULT Freezer гэж юу вэ, лабораторийн дээж, эс, DNA, вакцин зэрэг мэдрэмтгий материал хадгалах ач холбогдол
ULT Freezer сонгох үндсэн шалгуур
DAIHAN UniFreez™ болон DuoFreez™ технологийн давуу тал
Inverter Compressor-ын эрчим хүчний хэмнэлт, тогтвортой температур, дуу чимээ багатай ажиллагаа
DAIHAN SmartLab™ System-ийн боломжууд
Илтгэгчид:
Khaliuna O — Chief Operating Officer, Green Chemistry LLC
Daniel Lee — Director of Asian Market, Daihan Scientific Co. LTD
Вебинарын асуулт, хариултын хэсэгт идэвхтэй оролцож, хамгийн түрүүнд олон зөв хариулт илгээсэн дараах оролцогчид тус бүр 50,000 төгрөгийн шагналын эзэд боллоо:
Ц.Болормаа — ЭС ЖИ ЭС МОНГОЛИА ХХК, Хяналтын алба
Ш.Үүрд-Орших — Хөвсгөл аймгийн УЦУОШТ, Инженер
С.Эрдэнэцэцэг — Эрдэнэт ТӨҮГ, Лабораторийн техникч
Г.Өлзийжаргал — АШУҮИС, Багш
Вебинарт оролцсон нийт судлаачид, инженерүүд, лабораторийн мэргэжилтнүүд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Green Chemistry LLC нь дэлхийн чанартай лабораторийн шийдэл, дэвшилтэт тоног төхөөрөмжийг Монголын зах зээлд нутагшуулан, шинжлэх ухаан, судалгаа шинжилгээ, үйлдвэрлэлийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулсаар байна.
Цаашид ч та бүхэнд зориулсан мэдлэг түгээх олон сонирхолтой сургалт, вебинараар дахин уулзах болно.
#ШинжлэхУхаан#Лаборатори#ГрийнХимистри#greenchemistryllc#Хими#УулУурхай#Science#Инноваци#вебинар#labautomation#онлайнсургалт#онлайн_сургалт#DaihanScientific#ULTFreezer
