Химийн элементийн үелэх систем

Химийн элементийн үелэх систем гэдэг нь мэдэгдэж буй химийн элементүүдийн жагсаалт юм. Үелэх системд химийн элементүүд нь өөрсдийн атомын дугаарын дарааллаараа (багаас их рүү) байрлана.

Химийн элементүүдийг үелэх систем нь Үе болон Бүлгүүдэд хуваана.

green chemistry periodic table 150th

Үелэх системийн мөрийн дагуу, 7 үе байх ба эхний үед (үе 1) зөвхөн Устөрөгч, Гели гэсэн 2 элемент, 2 ба 3-р үе тус бүр 8 элемент агуулна. Бусад үеүүд харьцангуй олон химийн элементүүдийг агуулна.

Үелэх системийн баганыг бүлэг гэж нэрлэх ба стандарт үелэх системд нийтдээ 18 бүлэг ялгана. Нэг бүлэгт багтах химийн элементүүдийн электрон байгуулалт нь төстэй байх учир химийн шинж чанар нь ойролцоо байна.

Жишээлбэл, 18-р бүлгийн элементүүдийг инерт хийнүүд гэж нэрлэх ба эдгээр нь өөр элементүүдтэй урвалд ордоггүй.

Үелэх системийг Оросын химич Д.Менделеев (1834-1907) 1869 онд нээсэн.