Сертификаттай Онлайн сургалт

Сургалтын зорилго

“Грийн химистри” ХХК-иас санаачлан БОАЖЯ, МХХА ТББ-тай хамтран химийн салбарын бүх төрийн болон төрийн бус компани, ААНБ-ууд, тэдгээрийн ажилтнуудын Химийн салбарын хууль, эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ХИМИЙН БОДИСЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИН-2023” сэдэвт 2 өдрийн онлайн сургалт, семинарыг 2023 оны 12-р сарын 01, 02-нд төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор улсын хэмжээнд зохион байгуулж байна.

ZOOM аппликейшн

Online

2023.12.01, 02-нд

10:00 - 18:00

Сертификат олгоно

"Химийн хорт болон аюултай бодистой харьцаж ажиллах аюулгүй ажиллагаа"

Онлайн сургалт

2 өдрийн онлайн сургалт, семинар

УРИЛГА:

СУРГАЛТЫГ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

“Грийн химистри” ХХК-иас санаачлан БОАЖЯ, “МХХА” ТББ-тай хамтран зохион байгуулж ирсэн химийн бодис, урвалж импортолдог болон ашигладаг ААН, байгууллагууд, тэдгээрийн ажилтнуудын химийн салбарын хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх “Химийн бодисын аюулгүй байдал, хүрээлэн буй орчин-2023” сэдэвт онлайн сургалт, семинарыг төрийн болон төрийн бус байгууллагуудын дэмжлэг, оролцоотойгоор 2023 оны 12-р сарын 01, 02-ны өдрүүдэд онлайн Zoom программ ашиглан зохион байгуулах гэж байна.

Тус сургалт, семинарыг бид өмнө нь 2013 онд БОАЖЯ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай, 2015 онд БОАЖЯ, МҮХАҮТ-тай, 2018 оноос МУИС, НЭМҮТ-тэй хамтран дунджаар 120-150 хүний оролцоотой танхимаар зохион байгуулж ирсэн ба 2021 онд БОАЖЯ, МХХА-тай хамтран 760 хүнтэй, 2022 онд 870 хүний оролцоотойгоор цахимаар тогтмол зохион байгуулж ирсэн.

Сургалт, семинарыг химийн салбарт мөрдөгдөж байгаа хууль, дүрэм журам, стандартуудыг таниулах, мэдлэг олгох, тэдгээрийн хэрэглээ, үүсээд байгаа бэрхшээл, зөрчил дутагдлыг хэрхэн шийдвэрлэх арга замууд болон химийн бодистой зүй зохистой харилцах арга аргачлалын сургах зорилготойгоор үйл ажиллагааг улсын хэмжээнд олон талын оролцоотойгоор зохион байгуулж байна.

Сургалт, семинарт илтгэл тавьж оролцохоор урьдчилан ярилцсан төрийн болон төрийн бус байгууллагууд:

БОАЖЯ, ЭМЯ, УУХҮЯ, ХХААХҮЯ, ГЕГ-ын Хорио цээрийн хэлтэс, ГЕГ-ын Гаалийн төв лаборатори, ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ОБЕГ-ын Үндэсний аврах тусгай анги, ХӨСҮТ, НЭМҮТ, МУИС, ШУТИС, Химичдийн хөгжлийн ассоциаци ТББ, Химийн хаягдлын эрсдэлийг бууруулах үндэсний холбоо ТББ, Тамбов цэргийн химичид ТББ, Грийн химистри ХХК, Интерактив ХХК, Ногоон титэм ХХК, Сүмбэр кемикалс ХХК зэрэг ААНБ-уудын мэргэжилтэн, багш нар хичээл заана.

Иймд та бүхнийг байгууллагынхаа химийн бодистой харьцаж ажилладаг болон тэдгээрт хяналт тавьдаг ажилтан, албан хаагч, мөн дээрх чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлэх шаардлагатай удирдлага, албан тушаалтнуудыг сургалтад өргөнөөр оролцуулахыг урьж байна.


Амжилт хүсье.


Хүндэтгэсэн,

ЗАХИРАЛ, ДОКТОР Ph.D, Б.ДАВААЦЭРЭН

Урьдчилсан хөтөлбөр

Сертификаттай сургалт, семинар 2 өдрийн турш цахимаар болно

Илтгэгч багш нар

Б.Даваацэрэн

Грийн Химистри ХХК-ийн захирал, Доктор

Д.Дорж

Грийн Химистри ХХК-ийн зөвлөх, Ардын багш

Ц.Батжаргал

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын Химийн хорт болон аюултай бодисын асуудал хариуцсан шинжээч

А.Оюун

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын Хог хаягдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн

Б.Дашбал

Уул уурхайн яамны Уул уурхайн бодлогын газрын Ахлах шинжээч

Н.Отгонбаяр

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн Бордоо, ургамал хамгаалал, ХАА-н зохистой дадал хариуцсан мэргэжилтэн

С.Өнөрсайхан

НЭМҮТ-ийн Захирал, PhD, дэд профессор

Н.Энхтайван

ГЕГ-ын Хорио Цээрийн хэлтэс Улсын ахлах байцаагч

Б.Мөнхцацрал

ГЕГ-ын Гаалийн төв лабораторийн Гаалийн улсын ахлах байцаагч

П.Чимэдцэрэн

ОБЕГ-ын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Дэд хурандаа

О.Хулан

ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, Тандалтын бүлгийн дарга, Ахлах дэслэгч

Д.Сүхбаяр

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Чиглэлийн ахлах мөрдөгч цагдаагийн Дэд хурандаа

М.Төвшинжаргал

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар Эрүүгийн мөрдөгч Ахлах дэслэгч

Ж.Батхүү

НБОГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч

Ч.Оюунтуяа

ЭМЯ-ны ХӨСҮТ-ний мэргэжилтэн

Д.Гангаамаа

Хор, хордлого судлалын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Мэргэжлийн өвчин судлаач эмч

Б.Баттүвшин

НЭМҮТ-ийн Хор судлалын шуурхай удирдлагын албаны дарга

Д.Эрдэнэчимэг

МУИС-ийн Инженер Технологийн Сургуулийн Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн профессор

Б.Туяагэрэл

МУИС, Инженер Технологийн Сургууль, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим, Доктор, дэд профессор

А.Дэлгэржаргал

МУИС, Инженер Технологийн Сургууль, Хими, Биолгийн Инженерчлэлийн Тэнхмийн дэд профессор

Б.Өлзийдэлгэр

ШУТИС, ХШУС-ийн Химийн Инженерчлэлийн салбарын багш, Доктор

Б.Алтангадас

Ногоон Титэм ХХК-ийн захирал

Г.Чинзориг

Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбоо ТББ-ийн тэргүүн, Түмэн Эгшиг ХХК-ийн захирал

Ш.Мөнхтулга

Сүмбэр Кемикалс ХХК-ийн Захирал

Б.Алимаа

"Интерактив" ХХК

О.Халиунаа

"Грийн химистри" ХХК-ийн РБА-ны дарга

Дэмжигч байгууллагууд

Сургалт, семинарыг дэмжин ажиллаж буй байгууллагууд