👷НҮҮРСНИЙ ЧАНАРЫН ШИНЖИЛГЭЭ

танхим болон онлайн хосолсон сургалт, семинар боллоо. 👏

🏆“Грийн химистри” ХХК-аас санаачлан SUNDY group-ийн Ази бүс хариуцсан менежер Sally Wang болон Үйлчилгээний инженер Sam Lee нар Монгол улсад айлчлан ирсэнтэй холбогдуулан танхим болон онлайн хосолсон сургалт, семинарыг “Монгол нүүрс ассиоциаци” ТББ-ийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

💎Манай компани нь БНХАУ-ын Нүүрсний болон лабораторийн шинжилгээний тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “SUNDY” брэндийн Монгол улс дахь албан ёсны дистрибютрээр 2015 оноос хойш ажиллаж байгаа билээ.

💻Сургалт, семинарт танхимаар 15 хүн, цахимаар ZOOM app ашиглан онлайнаар нийт 256 хүн оролцохоор бүртгүүлснээс 112 хүн онлайн сургалтад идэвхтэй оролцож өндөрлөлөө.

👨‍🔬Танхимаар нүүрсний фтор, хлор тодорхойлох багаж дээр туршилт, тохируулга, шинжилгээ хэрхэн хийх талаар үзүүллээ.

🌟Мөн шагналтай асуулт хариулт явуулснаас:

  • Б.Уянга, Налгартүшиг ХХК, Лабораторийн инженер
  • З.Бат-энх, Southgobi sands LLC, Лабораторийн эрхлэгч
  • Г.Тэмүүлэн, МАК, Чанарын хяналтын менежер
  • Г.Жамбалжамц, Эрдэнэставан толгой, Ахлах химич нар тус бүр 50 000 төгрөгийн эзэд боллоо.