Химийн салбарын

Онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хурал болоход

40

өдөр

18

цаг

46

мин

32

сек

Уралдааны зорилго

Монгол улсын Химийн салбарыг ногоон химийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, химийн шинжлэх ухааны талаархи залуу үеийн ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, химийн чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх, химийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.

Удирдамжтай танилцах

УЛСЫН УРАЛДААН, ХУРЛЫГ САНААЧЛАН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ИВЭЭН ТЭТГЭГЧИЙН УРИЛГА:

“GREEN CHEMISTRY 2023” ХИМИЙН САЛБАРЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БҮТЭЭЛИЙН УЛСЫН УРАЛДААН, ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Манай “Грийн химистри” ХХК-ийн хамт олон Монголын улсын химийн салбарын хөгжил дэвшилд чанартай, баталгаатай төрөл бүрийн химийн бодис, урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, эдлэл, хэрэглэгдэхүүн, бараа бүтээгдэхүүнийг 10 жил тогтвортой худалдан борлуулж өөрийн хувь нэмрийг оруулж ирсэнээс гадна салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, арга аргачлалтай танилцуулах, сургах, ажил мэргэжлийн болон чөлөөт цагийн бүхий л хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөгжүүлэх зорилго, чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Тухайлбал: Энэ хугацаанд Химийн бодисын аюулгүй байдлын танхимын болон онлайн сургалт нийт 30 гаруй, мэргэжлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн газар дээрхи болон онлайн сургалт 70 удаа, мөн химитэй холбоотой чиглэлийн мэдлэг, мэдээлэл солилцох нийт 5000 гаруй хүн хамрагдсан салбарын олон хурал, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн байна.
Манай компани сүүлийн 6 жил улсын химийн олимпиадыг ивээн тэтгэж, химийн салбарын ахмадуудын уулзалтууд, химийн ном, соёл урлаг, спортын төрөл бүрийн 10 гаруй арга хэмжээг зохион байгуулж ирлээ.

Манай компаниас үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан хувийн хэвшлээс анх удаа санаачлан, 15 000 000 төгрөгийн шагналын сантай улсын уралдааныг ивээн тэтгэж “Green chemistry-2023” Химийн салбарын онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хурал”-ыг 2023 оны 06-р сарын 09,10-ны өдрүүдэд Монгол улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Иймд танай хамт олныг тус бүтээлийн улсын уралдаан, хуралд химитэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон өөрсдийн хийж бүтээсэн практик үр дүн, шийдлүүдээр идэвхитэй оролцохыг урьж байна.
Улсын уралдааны удирдамж, хурлын зохион байгуулалт, өгүүлэл хүлээн авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг Удирдамж хэсгээс хүлээн авна уу.

Амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

ЗАХИРАЛ, ДОКТОР Ph.D, Б.ДАВААЦЭРЭН

Оролцогч байгууллагууд

Химийн салбарын онол, практикийн хурал, бүтээлийн
улсын уралдааны үйл ажиллагааг дэмжин оролцож буй та бүхэнд баярлалаа


1. “GREEN CHEMISTRY-2023” Онол, практикийн улсын уралдаанд ирүүлсэн бүх материалаар хурлын эмхэтгэл гаргана.
2. Шагналт байранд шалгарсан болон шаардлага хангасан өгүүллүүд “Монголын химийн нийгэмлэг”-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд бүрэн эхээр хэвлэгдэнэ.
3. Мөн “Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг”-ийн “The Environment” сэтгүүлд хэвлэгдэнэ.


Мэдээ

Химийн салбарын онол, практикийн хурал, бүтээлийн улсын уралдаантай холбоотой мэдээллүүд

Улсын уралдаанд оролцох бүртгэл:

Бүтээлийн улсын уралдаанд оролцохыг хүсвэл 2023 оны 05-р сарын 20-ны өдрөөс өмнө Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn цахим хаягаар бүртгүүлэх ба Илтгэлийн хураангуйг удирдамжид заасан загварын дагуу бэлтгэж илгээнэ.


Холбоо барих

Бидэнтэй цуг байгаарай

Хаяг:

Монгол Улс, УБ хот, БЗД, 5-р хороо,
Рерихийн гудамж, Грийн химистри ХХК

  • Утас: (+976)-7777-0199
  • Имэйл: info@greenchemistry.mn