“GREEN CHEMISTRY 2023” ХИМИЙН САЛБАРЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН БҮТЭЭЛИЙН УЛСЫН УРАЛДААН, ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Манай “Грийн химистри” ХХК-ийн хамт олон Монголын улсын химийн салбарын хөгжил дэвшилд чанартай, баталгаатай төрөл бүрийн химийн бодис, урвалж, лабораторийн тоног төхөөрөмж, эдлэл, хэрэглэгдэхүүн, бараа бүтээгдэхүүнийг 10 жил тогтвортой худалдан борлуулж өөрийн хувь нэмрийг оруулж ирсэнээс гадна салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, шинэ дэвшилтэт технологи, арга аргачлалтай танилцуулах, сургах, ажил мэргэжлийн болон чөлөөт цагийн бүхий л хамтын ажиллагаа өргөжүүлэх, хөгжүүлэх зорилго, чиглэлээр үүсгэн байгуулагдсан цагаасаа тогтмол хувь нэмэр оруулж ирсэн билээ.
Тухайлбал: Энэ хугацаанд Химийн бодисын аюулгүй байдлын танхимын болон онлайн сургалт нийт 30 гаруй, мэргэжлийн чиглэлийн тоног төхөөрөмжийн газар дээрхи болон онлайн сургалт 70 удаа, мөн химитэй холбоотой чиглэлийн мэдлэг, мэдээлэл солилцох нийт 5000 гаруй хүн хамрагдсан салбарын олон хурал, уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж ирсэн байна.
Манай компани сүүлийн 6 жил улсын химийн олимпиадыг ивээн тэтгэж, химийн салбарын ахмадуудын уулзалтууд, химийн ном, соёл урлаг, спортын төрөл бүрийн 10 гаруй арга хэмжээг зохион байгуулж ирлээ.

Манай компаниас үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойг тохиолдуулан хувийн хэвшлээс анх удаа санаачлан, 15 000 000 төгрөгийн шагналын сантай улсын уралдааныг ивээн тэтгэж “Green chemistry-2023” Химийн салбарын онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хурал”-ыг 2023 оны 06-р сарын 09,10-ны өдрүүдэд Монгол улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна.

Иймд танай хамт олныг тус бүтээлийн улсын уралдаан, хуралд химитэй холбоотой эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд болон өөрсдийн хийж бүтээсэн практик үр дүн, шийдлүүдээр идэвхитэй оролцохыг урьж байна.
Улсын уралдааны удирдамж, хурлын зохион байгуулалт, өгүүлэл хүлээн авах тухай дэлгэрэнгүй мэдээллийг Удирдамж хэсгээс хүлээн авна уу.

Амжилт хүсье.

Хүндэтгэсэн,

ЗАХИРАЛ, ДОКТОР Ph.D, Б.ДАВААЦЭРЭН


Дэмжигч байгууллагууд

Химийн салбарын онол, практикийн хурал, бүтээлийн
улсын уралдааны үйл ажиллагааг дэмжин ажиллаж буй та бүхэнд баярлалаа



“BioNEST-2023” уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа

Химичид буу халж байна. Химийн салбарт ажиллагсад болон химийн мэргэжилтэнүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх шинэ суваг

Бид харилцагч нарынхаа тоног төхөөрөмж болон ашиглалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэхийг зорьдог

"Таныг сонсъё, хамтдаа хөгжье" нийт 203 хэрэглэгч, үйлчлүүлэгч нараас 20 асуултаар ирүүлсэн 728 санал, сэтгэгдлийн Google form-ийн үр дүнг Facebook live-аар танилцууллаа



Холбоо барих

Бидэнтэй цуг байгаарай

Хаяг:

Монгол Улс, УБ хот, БЗД, 5-р хороо,
Рерихийн гудамж, Грийн химистри ХХК

  • Утас: (+976)-7777-0199
  • Имэйл: info@greenchemistry.mn