Зорилго:
Монгол улсын Химийн салбарыг ногоон химийн зарчимд тулгуурлан хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах, химийн шинжлэх ухааны талаархи залуу үеийн ойлголт, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, химийн чиглэлээр хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэх, химийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухаан-бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ:
Хими, химийн технологийг их, бага хэмжээгээр үйл ажиллагаандаа ашигладаг төрийн болон хувийн хэвшлийн бүх компани, ААН-үүдийн химич, хими технологич, шинжээч, мэргэжилтэн, инженерүүд, үйлдвэр, цех, лабораторийн баг хамт олон, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулага, их дээд сургуулиудын эрдэмтэн, судлаач, оюутан залуус, судалгааны баг хамт олон, хувь хүн бүгд оролцох боломжтой.
Ерөнхий зохион байгуулагч, ивээн тэтгэгч:
Грийн химистри ХХК
Шалгаруулах зөвлөл буюу Шинжлэх ухааны зөвлөлийн бүрэлдэхүүн:
Грийн химистри ХХК,
МУИС, ШУА, ХХТХ, ШУТИС,
МГТИС , АШУҮИС, МУБИС, ХААИС
Нийт шагналын сан:
15 000 000 төгрөг
Эрдэм шинжилгээ, судалгаа төрөлд:
- I байр: Өргөмжлөл, 3 000 000 төгрөг
- II байр: Өргөмжлөл, 2 000 000 төгрөг
- III байр: Өргөмжлөл, 1 000 000 төгрөг
- Тусгай: Өргөмжлөл, 500 000 төгрөг
Практик шийдэл төрөлд:
- I байр: Өргөмжлөл, 3 000 000 төгрөг
- II байр: Өргөмжлөл, 2 000 000 төгрөг
- III байр: Өргөмжлөл, 1 000 000 төгрөг
- Тусгай: Өргөмжлөл, 500 000 төгрөг
Улсын уралдааны чиглэл:
Дараах 2 чиглэлээр зохион байгуулна.
1. Эрдэм шинжилгээ, судалгаа төрөлд:
Химийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны бүх төрлийн сэдвээр оролцож болно. Гол шалгуур нь: Ногоон химийн 12 зарчмаас хамгийн олон зарчмыг ашигласан байдлыг харгалзан үзнэ. Материалыг өгүүлэл хэлбэрээр авна.
2. Практик шийдэл төрөлд:
Химийн салбарт хийсэн, бүтээсэн, нэвтрүүлсэн бүх төрлийн санал санаачлага, технологи, арга аргачлал, ШБОС, шинэлэг шийдэл, патент, бүтээгдэхүүн зэрэг бүх практик төрлөөр оролцож болно. Гол шалгуур нь: Ногоон химийн 12 зарчмаас хамгийн олон зарчмыг ашигласан байдлыг харгалзан үзнэ. Материалыг өгүүлэл хэлбэрээр авна.
Хугацааны дараалал:
2023-05-20-нд Бүртгэл, илтгэлийн хураангуйг хүлээн авна.
2023-06-02-нд Бүтэн өгүүлэл хүлээн авна.
2023-06-09,10-нд Уралдааныг шалгаруулж, онол, практикийн хурал зохион байгуулна.
Бүртгүүлэх, илтгэлийн хураангуйг хүлээн авах тухай:
2023.05.20-ний өдрийг хүртэл Онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хуралд оролцох хүсэлт болон илтгэлийн хураангуйг Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна. Илтгэлийн хураангуйг хурал зохион байгуулах хороо хүлээн авч Шинжлэх ухааны зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
Бүтээлийн улсын уралдаан, хуралд ирүүлэх илтгэлийн хураангуй нь монгол хэл дээр 300-400 үгтэй байхаар Microsoft Word Doc(x) файлаар бэлтгэнэ.
Илтгэлийн хураангуйд илтгэлийн сэдэв, зохиогчдын нэрс (овог, нэр), харьяалал (албан тушаал, алба хэлтэс, байгууллагын нэр, хаяг), хураангуй (Arial, 12pts, line spacing 1.15 pts), түлхүүр үг (5-6) зэрэг багтсан байвал зохино.
Бүтэн өгүүлэлд тавигдах шаардлага:
Онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хурлын бүтэн өгүүлэлийг 2023.06.02-ны өдрийг дуустал Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn электрон шуудангийн хаягаар хүлээн авна.
Улсын уралдаан, хурлын бүтэн өгүүлэлийг Word файлаар бэлтгэнэ. Бүтэн өгүүлэлд илтгэлийн сэдэв, зохиогч, зохиогчийн харьяалал, хураангуй, түлхүүр үг, оршил, судалгааны арга зүй, үр дүн ба хэлэлцүүлэг, дүгнэлт, ном зүй гэсэн үндсэн бүтэцтэй байвал зохино.
Бүтэн өгүүлэлийг дараах форматтай боловсруулна. Үүнд:
- Цаасны хэмжээ: A4, Portrait, 210 мм × 297 мм
- Захын хэмжээ: Дээд, доод талаас тус бүр 3см, Баруун, зүүн талаас 2 см
- Хуудасны дугаарлалт: Доод талд голлуулан дугаарлана
- Footer/Headers: Хуудасны дээд, доод хэсэгт бичвэр оруулахгүй
- Гарчиг: Arial, 15 pt, голлуулна, үсгийг тодруулна (bold)
- Зохиогчдын нэрс: Arial, 12 pt, ердийн фонт (regular), зүүн гар талд шахсан (left-justified)
- Зохиогчдын харьяалал: Arial, 8 pt, ердийн фонт (regular), зүүн гар талд шахсан (left-justified)
- Хураангуй: Arial, 9 pt, ердийн фонт (regular), 2 талд шахсан (fully justified), мөр хоорондын зай 1.15 pt, догол мөр авахгүй
- Үндсэн бичвэр: Нэг баганатай, Arial 11 pt, ердийн фонт (regular), 2 талд шахсан (fully justified), мөр хоорондын зай 1.15 pt, догол мөр авахгүй
- Гарчиг, дугаарлалт: Үндсэн гарчиг зүүн гар талд шахсан, үсгийг тодруулсан (bold), Arial 12 pt, дэд гарчиг Arial 11 pt, налуу фонт (italic), зүүн гар талд шахсан (left-justified), догол мөр авахгүй, бүх гарчгийг дугаарлахгүй. Гарчгийн 2 талд тус бүр 6 pt зай (paragraph) авна.
- Зураг дүрслэл: Хүснэгт, зураг, бүдүүвч, график зэрэг багтана. Хүснэгтийн тайлбар дээд талд нь баруун гар тийш шахсан, зураг, бүдүүвчийн тайлбар доод талд голлуулсан, Arial 9pt үсгийн өндөртэй, тайлбарыг ердийн (regular), хүснэгт, бүдүүвч, зургийг дугаарын хамт тодруулна (bold). Жишээлбэл: Хүснэгт 2. Тайлбар тайлбар тайлбар
- Зураг, бүдүүвч, хүснэгт доторх үг, тооны өндөр нь хамгийн багадаа 8 pt Arial байна.
- Ном зүй: Reference цэсийг ашиглан автоматаар эшлэсэн байна. Ном зүйг Arial 10 pt, ердийн фонт (regular), 2 талд шахсан (fully justified), мөр хоорондын зай 1.15 pt, догол мөр авахгүй бичнэ. Ном зүйн үндсэн формат APA загвартай байна.
- Нэр томьёо: Нийтээр хэрэглэж заншаагүй нэр томъёо болон товчилсон үгсийн товъёог хавсралтаар оруулна.
Бүтээлийн улсын уралдааныг шалгаруулах хурлын зохион байгуулалт:
2023-06-09,10-нд Улсын уралдааны тэргүүн байрыг шалгаруулах, онол практикийн хурлыг Грийн химистри ХХК-ийн баг хамт олон, хороо зохион байгуулна. Оролцогч нараас ирүүлсэн материалаас шалтгаалан аман болон ханан илтгэл байдлаар явагдана.
Аман илтгэлт тавигдах шаардлага:
Уралдаанд ирүүлсэн материалыг шалгаад Шинжлэх ухааны зөвлөлөөс ямар илтгэлүүд аман байдлаар явагдахыг шийдвэрлэнэ.
Аман илтгэлийг PPT (pptx) хэлбэрээр бэлтгэсэн байна. Аман илтгэлийн хугацааг зохион байгуулах хорооноос тогтооно. Өнгө үзэмжтэй, олон нийтэд танилцуулах шаардлагыг хангасан байна.
Ханын илтгэлд тавигдах шаардлага:
Ханын илтгэлийн дээд хэсэгт илтгэлийн сэдэв, зохиогч, зохиогчийн харьяалал, хураангуй, түлхүүр үг заавал байна. Түүнчлэн судалгааны үндсэн арга зүй, гол үр дүн, дүгнэлт, ном зүйг оруулсан байна. Ханан илтгэлийн хэмжээ 80см×180см босоо хэмжээтэй слайд материал дээр хэвлэсэн байна. Зураг дүрслэл, бичвэр товч тодорхой, тод томруун харагдаж байхаар, хэт их бичвэргүй байвал зохино.
Онол, практикийн бүтээлийн улсын уралдаан, хурлын үр дүнг хэвлэх тухай:
1. “GREEN CHEMISTRY-2023” Онол, практикийн улсын уралдаанд ирүүлсэн бүх материалаар хурлын эмхэтгэл гаргана.
2. Шагналт байранд шалгарсан болон шаардлага хангасан өгүүллүүд “Монголын химийн нийгэмлэг”-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлд бүрэн эхээр хэвлэгдэнэ.
3. Мөн “Монголын хүрээлэн буй орчны инженер мэргэжилтнүүдийн нийгэмлэг”-ийн “The Environment” сэтгүүлд хэвлэгдэнэ.
-000-
Бүтээлийн улсын уралдаанд оролцохыг хүсвэл 2023 оны 05-р сарын 20-ны өдрөөс өмнө Грийн химистри ХХК-ийн info@greenchemistry.mn цахим хаягаар бүртгүүлэх ба Илтгэлийн хураангуйг удирдамжид заасан загварын дагуу бэлтгэж илгээнэ.
Бидэнтэй цуг байгаарай
Монгол Улс, УБ хот, БЗД, 5-р хороо,
Рерихийн гудамж, Грийн химистри ХХК
https://www.greenchemistry.mn