₮ 0
Автоклав нь уурын даралтаар богино хугацаанд лабораторын шил сав, багаж хэрэгсэл болон бусад эдлэлийг ариутгах төхөөрөмж юм. Энэхүү төхөөрөмж нь вакуум үүсгэн зарчмаар ажилладаг бөгөөд агааргүйжүүлэх зориулалттай вакуум насос суурилуулсан байдаг.
Автоклав ариутгах зүйлсийг өндөр даралтанд оруулан температурыг аажмаар 121С хүртэл нэмэгдүүлсний дараа нь тодорхой хугацаанд ууранд ариутгадаг. Ариутгалын температур ба үргэлжлэх хугацааг ариутгах материалын чанар, бичил биетний шинж чанараар тодорхойлно. Энэ төхөөрөмж нь өндөр даралттай ханасан уураар ихэвчлэн 15 минутын турш ариутгадаг.