Буцаалт хийх журам
Та захиалсан бараагаа буцаалт хийх бол доорх санамжтай уншиж танилцанa уу!
Барааг 72 цагийн дотор буцаах болон үнийн дүнд тааруулан солих боломжтой.
Үүнд дараах шаардлагыг хангасан байна:
- Худалдан авалт хийснээс хойш 24 цагийн дотор утсаар болон цахимаар мэдэгдсэн байх.
- Буцаах болон солих барааны сав баглаа боодол сэвтэж гэмтээгүй, лац хөндөгдөөгүй, шинж чанараа алдаагүй /орчинтой барааг тусгай заасан нөхцөлд хадгалсан байх/, зориулалтын хайрцагтайгаа, анх худалдаж авсан байдлаар хэрэглэгдээгүй байх шаардлагатай
- Та бараагаа зарлагын баримтын хамт дэлгүүрт авчран буцаах болон солиулах боломжтой.
Төлбөрийн буцаалт хийлгэх бол байгууллагын данс, мөнгөн дүнг тодорхой бичиж захирлын тамга, гарын үсгээр баталгаажсан албан бичгээр хүсэлт гаргана.
Хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан худалдан авагчийн данс руу шилжүүлнэ.