Грийн химистри ХХК – Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОУАӨЯ, НЗДТГ-тай “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хамтын гэрээ” байгууллаа.
Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлуудыг санаачлан зохион байгуулж, ивээн тэтгэж, гар бие оролцож ирсэн. Ялангуяа хүүхэд залуучуудад химийн болон байгалийн шинжлэх ухааны ойлгуулах, таниулах чиглэлээр сургуулиудад өөрийн зардлаар лабораториуд байгуулах, химийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, харилцаа холбоог сайжруулах сургалт, хэлэлцүүлэг, салбарын онол, практикийн эрдэм шинжилгээний хурал, уулзалт зохион байгуулах гэх мэт олон ажлууд хийж ирсэн билээ.
Энэ жил Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОУАӨЯ, НЗДТГ-аас санаачлан аж ахуйн нэгжүүдийг Нийслэлийн агаарын болон орчны бохирдлыг бууруулахад хамтран оролцох саналд нэгдэж, өөрийн үйл ажиллагааны ашгаас хөрөнгө оруулалт, дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэж өнөөдөр “Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ” байгууллаа.
Зөв газраа, зөв зүйлдээ зарцуулагдаж, үр дүн авчрах болтугай
#БАЙГАЛЬОРЧИН#Грийнхимистри#эхдэлхий#уур_амьсгал#орчныбохирдол#агаарынбохирдол#Агаар