🎯 “Грийн химистри” ХХК-ийн захирлын 2024/54 дүгээр тушаалаар “Компанийн хүүхэд хамгааллын бодлого”-ыг баталж компанийн орчинд хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү бодлогын хүрээнд хүүхдийг аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн ажилчид болон тэдний гэр бүлд хүүхэд хамгааллын талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх нь бидний зорилго юм. 👨👩👧👦
📌 Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүрдүүлснээр манай хамт олон илүү бүтээлч, эерэг уур амьсгалд ажиллах боломж бүрдэх бөгөөд энэ нь байгууллагын цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулах болно.
Мөн НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуулиудад заасны дагуу хүүхэд нь нийгмийн бүх орчинд хүчирхийллийн ямар ч хэлбэрээс ангид байх, насанд хүртлээ гэр бүл, төрийн халамж хамгаалалтад байх эрхтэй гэдгийг бид хүндэтгэн үздэг.