Mongolskills-2025
тэмцээний “Chemistry laboratory Technology” төрлийг зохион байгуулах эрх, тугаа гардан авлаа.
Дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол химичдээ оролцуулах (хамгийн ойрын зорилт WorldSkills Shanghai-2026 https://worldskills2026.com ),
Дэлхийн хэмжээний ур чадвартай химичдийг бий болгох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор санаачлан хэрэгжүүлж байгаа ажил маань нэг шат ахилаа
Өнөөдөр “Дэлхийн ур чадвар Монгол” ТББ-аас зохион байгуулсан мэргэжлийн холбоод, дэмжигч компани, байгуулагуудын уулзалт, хэлэлцүүлэг дээр “Дэлхийн ур чадвар Монгол” ТББ-ийн гүйцэтгэх захирал Д.Энхжаргалаас “Mongolskills-2025” тэмцээний “Chemistry laboratory Technology” төрлийг тус холбоотой хамтран Улсын хэмжээнд зохион байгуулах эрх, тугаа гардан авлаа
Дэлхийн ур чадварын тэмцээн ( www.worldskills.org )-ий 60 төрлийн нэг болсон “Chemistry laboratory Technology” төрөлд Шанхай 2026-д өрсөлдөх үндэсний ялагчийг шалгаруулах ажил эхэлж байна
WorldSkills international байгууллагын дүрэм, журам, стандарт арга аргачлалаар явуулах учир их ажил хүлээж байна даа
Та бүхний тусламж, дэмжлэг маш их хэрэгтэй байгаа шүү