🧑‍🔬💚Химийн шинжлэх ухааны хөгжил орон нутагт дэлгэрлээ🌱🇲🇳

🏅Грийн химистри ХХК-иас Төв аймгийн Эрдэнэ сум үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Эрдэнэ ЕБС-ийн химийн кабинетэд иж бүрэн тохижилт хийж бэлэглэлээ.

🌎Химид хайртай, химийн хичээлийг сонгон судлах сонирхолтой сурагчид болон цаашид химийн хичээлийг илүү таниулах, олон залуу химичдийг бэлтгэх зорилготойгоор тус ЕБС-ийн химийн кабинетийг 35,000,000 төгрөгний үнэ бүхий лабораторийн тавилга, тоног төхөөрөмжөөр тохижуулан, шаардлагатай шил сав, туслах хэрэглэгдэхүүн, бодис урвалжыг 2024 оны 07-р сарын 09-ны өдөр бэлэн хүлээлгэж өглөө.

👍Лаборатори, кабинет хүлээлгэн өгөхөд:

-Грийн химистри ХХК-ийн Захирал,

Химийн ухааны доктор Ph.D Б.Даваацэрэн,

-Грийн химистри ХХК-ийн Санхүү эрхэлсэн захирал, Эрдэнэ сумын уугуул, Эрдэнэ ЕБС-ийн 1993 оны

8б ангийн төгсөгч Н.Туул ,

-Эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Нямсүрэн,

-Эрдэнэ сумын ЕБС-ийн захирал Л.Хосбаяр,

-Эрдэнэ сумын ЕБС-ийн химийн багш Ө.Ганчимэг

-Эрдэнэ сумын Иргэдийн төлөөлөгчид Эрдэнэбаатар, Д.Наранцэцэг, З.Даариймаа нар оролцлоо.

❤️09-р сарын 01-нд хичээл эхлэхээр Лабораторийг ашиглалтанд оруулж, олон төрлийн туршилтууд, химийн танин мэдэхүйн “Шинжлэх ухааны бяцхан шидтэнгүүд” өдөрлөг зохион байгуулахаар тохиролцлоо.

📚📖Эрдэм номын ариун үйлс ашид дэлгэрэх болтугай 🥰