📸ChemistryPhoto-2024 гэрэл зургийн Улсын 2-р уралдаанд Монгол Улсын өнцөг булан бүрээс ЕБС-ийн 6-12-р ангийн 180 сурагчдын 343 бүтээл ирлээ. 👏

🗳Ирүүлсэн бүтээлүүдийг ChemistryPhoto2024 веб сайт болон #Green_Chemistry_LLC фэйсбүүк пэйж хуудсанд байршуулж дууслаа.

🏆ChemistryPhoto2024 Улсын 2-р уралдаан 2024 оны 04-р сарын 26-ний өдрөөс 2024 оны 05-р сарын 02-ны өдрийг дуустал дараах шалгуур үзүүлэлтүүдээр шалгаруулна.

😍Шаргаруулалт:

1.https://greenchemistry.mn/ChemistryPhoto2024/ Веб сайтад байршуулсан бүтээлүүдийн зүрхний тоо,

2.https://www.facebook.com/greenchemistryllc фейсбүүк хуудсанд байршуулсан бүтээлүүдийн Like, Share-н тоо,

3.Мэргэжлийн багш нарын үнэлгээ,

4.Зурагт тавигдах шаардлага

🎖2024 оны 05-р сарын 04-нд шаардлага хангасан бүтээлүүдээр Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж оролцогч нар өөрийн зургаа олон нийтэд тайлбарлан танилцуулахаас гадна уралдаанд шалгарсан нийт 12 бүтээлийн шагнал гардуулах үйл ажиллагаа болно.