💚⚛🧑‍🔬Химийн сонирхолтой туршилтууд хийцгээе👍

🌟Грийн химистри ХХК-иас санаачлан Хүүхэд бүрт байгалийн шинжлэх ухаан тэр дундаа химийн шинжлэх ухааны талаархи ойлголт өгөх, сонирхолтой туршилтуудыг өөрийн гараар хийлгэж, шинжлэх ухааны талаар танин мэдэх зорилгоор 🪄ШИНЖЛЭХ УХААНЫ БЯЦХАН ШИДТЭНГҮҮД ✨арга хэмжээг 2024 оны 06-р сарын 08-ны өдөр МУИС, ХААИС-ийн багш нартай хамтран зохион байгуулсан билээ.

Энэ удаад Шинэ Монгол ЕБС-ийн 4-р ангийн 4 бүлгийн 120 сурагчид оролцосныг та бүхэнд сонирхуулж байна.

👨‍🔬Сурагчид дараах туршилтыг өөрсдийн гараар удирдагч багшын хяналтан дор хийж гүйцэтгэлээ👍

1. Зааны шүдний ОО хийх,

2. Сүүн зам туршилт,

3. Слайм,

4. Шидэт Лоли поп.

👑Удирдагч багшаар:

Грийн химистри ХХК-ийн захирал, доктор (Ph.D) Б.Даваацэрэн,

ХААИС-ийн багш, доктор (Ph.D), Н.Пагмадулам,

ХААИС-ийн багш Г.Отгондэмбэрэл,

МУИС-ийн багш, доктор (Ph.D), Б.Туяагэрэл нар тус тус оролцлоо.

🥰Ирээдүйн шинжлэх ухааны шидтэнгүүддээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе. 🌞