🏅“Грийн химистри” ХХК-аас санаачлан Merck групп компанитай хамтран “Microbiological Testing for Pharmaceutical Quality” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

🌱Манай компани нь 350+ жилийн туршлагатай ХБНГУлсын “Merck Group” -н Монгол улс дахь албан ёсны дистрибьютрээр 2015 оноос хойш ажиллаж байна.

“Merck Group” нь 1668 онд байгуулагдсан дэлхийн хамгийн эртний эм, химийн компани бөгөөд эрүүл мэнд, амьдралын шинжлэх ухаан, электроникийн чиглэлээр гурван бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм.

Сургалт цахимаар ZOOM app ашиглан онлайнаар явагдаж нийт 146 хүн оролцохоор бүртгүүлснээс 82 гаруй хүн онлайн сургалтад идэвхтэй оролцож өндөрлөлөө.

🌟Мөн шагналтай асуулт хариулт явуулснаас:

– Х.Оюунбилэг, Одь Тан ХХК, Микробиологич

– О.Хоролноров, ХАБҮЛЛ, Урвалж бодисын лаборант

– Санчирням, Мөнхийн тун ХХК, Микробиологич-Шинжээч

– Д.Оюунтуяа, Мон Тариур ХХК, Микробиологич нар шалгарч тус бүр 50000 төгрөгний эзэн боллоо.

Эмийн чанарын микробиологийн шинжилгээний сургалтыг Youtube хуудсандаа байршууллаа.