“Өглөөний уулзалт-Химийн бодис”
өглөөний уулзалтыг зохион байгууллаа.
Грийн химистри ХХК, Химичдийн хөгжлийн ассоциаци ТББ-аас Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, холбогдох дүрэм, журмуудын хэрэглээ, тулгамдаж байгаа асуудлуудын талаар энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 35 компани, аж ахуй нэгж байгууллагын 42 төлөөллийг оролцуулан УИХ-ын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай “Өглөөний уулзалт” зохион байгууллаа.
Химийн бодисын тухай хууль, журмууд өнөөгийн шаардлагад нийцэхгүй, ялангуяа химийн бодис ашиглаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллага, хүрээлэн, хяналтын лабораториуд, их дээд сургууль, эмнэлэг, дунд сургуулиуд маш хүндрэлтэй, зохиоцуулалт, уялдаа муутай, эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөс бүгд гэмт хэрэгтэн болоод байгаа тухай асуудлуудаа нээлттэй ярилцлаа.
Ажлын хэсэг байгуулж үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг арилгах талаар хууль эрх зүйн хүрээнд зохицуулалт шаардлагатай байна.