“Грийн химистри” ХХК-аас санаачлан Merck групп компанитай хамтран “Microbiological Testing for Food and Beverages Quality” сэдэвт онлайн сургалтыг зохион байгууллаа.
Манай компани нь 350+ жилийн туршлагатай ХБНГУлсын “Merck Group” -н Монгол улс дахь албан ёсны дистрибьютрээр 2015 оноос хойш ажиллаж байна.
“Merck Group” нь 1668 онд байгуулагдсан дэлхийн хамгийн эртний эм, химийн компани бөгөөд эрүүл мэнд, амьдралын шинжлэх ухаан, электроникийн чиглэлээр гурван бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулдаг групп компани юм.
Сургалт цахимаар ZOOM app ашиглан онлайнаар явагдаж нийт 192 хүн оролцохоор бүртгүүлснээс 85 гаруй хүн онлайн сургалтад идэвхтэй оролцлоо.
Энэхүү сургалт нь хүнсний чанар сэдвийн доор их сонирхолтой явагдаж, төлөвлөгдсөн хугацаанаасаа 1 цагаар урт үргэлжилсэн нь хүмүүсийн идэвхи болон халуун сэдэв байж чадсан гэж дүгнэж байна.
Сургалтын бичлэг бүрэн эхээрээ манай Youtube сувагт байршуулсан байгаа.
https://www.youtube.com/@greenchemistryllc-1055
Мөн шагналтай асуулт хариулт явуулснаас:
– Э.Сэргэлэнбаяр, Мэтагро компани, Чанарын хяналтын ажилтан
– Х.Нинжин, Траст Трейд ХХК, Микробиологич
– Х.Пүрэвсүрэн, Жи Эн Бевережис ХХК, Микробиологич
– Н.Шийлэгдулам, Өвөрхангай аймгийн Мал эмнэлэг, Лабораторийн эмч нар шалгарч тус бүр 50000 төгрөгний эзэн боллоо.
Та бүхэн мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол дараа дараагийн сургалт, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Химийн хөгжлийг Монголд “Грийн химистри ХХК”