Энэ жилийн дэлхийн тэмцээнд Монгол улсаас Мужаан, Гагнуур, Тогооч, Сантехник, Цахилгаан, Өрөг угсралт, CNC токарь зэрэг төрлөөр үндэсний ялагчаар тодорсон 7 тамирчин, 7 эксперт оролцоно.
Грийн химистри ХХК-иас санаачлага гарган энэ жилийн Дэлхийн тэмцээнд 3 хүн өөрийн зардлаар ажиглагчаар оролцуулж, туршлага судлуулж 2025 онд “Химичдийн ур чадварын Монгол улсын Үндэсний аварга шалгаруулах” тэмцээнийг зохион байгуулах, 2026 онд WorldSkills Shanghai-Дэлхийн ур чадварын тэмцээний “Chemical Laboratory Technology” төрөлд тамирчин илгээх төлөвлөгөөтэй ТОМ зорилго тавин ажиллаж байна.
Грийн химистри ХХК-ийн төлөөлөгчид бид энэ удаад сайн дураараа, өөрийн зардлаар ажиглагчаар оролцож, мэдээлэл солилцож байна
Монгол химичид сайтар бэлтгэж дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох бүрэн боломжтой
Бидний Уриа: Монгол Химичдийн Ур Чадвар Дэлхийд тэргүүлнэ