Центрифуг – Centrifuge – Ротор
₮ 0
Шингэн дээж дэх бодисуудыг төвөөс зугтах хүчний ялгаатай байдлаар нь өөр хооронд нь ялгаж салгахад центрифугийг хэрэглэдэг. Дээж дэх нэг төрлийн бодисын жин нь бусад бодисоосоо илүү байвал төвөөс зугтах хүч илүү байдаг. Үүнд үндэслэн ротор дээр байрлуулсан дээжийг тодорхой хурдтай, тодорхой хугацаанд эргүүлсэнээр ялгадаг.
Хурдыг тохируулахдаа хоёр өөр хэмжүүрийг ашигладаг. RCF (relative centrifugal force) буюу g-force (хурдатгал), RPM (revolutions per minute) нь 1 минутанд эргэх тоог илэрхийлнэ. Тус 2 үзүүлэлтийн зорилго ижил ч өөр утгатай. RPM бол ротор эргэх хурдыг хэмжих хэмжүүр. Харин RCF нь молекулын төвөөс зугтах хүчийг илэрхийлнэ.
Центрифуг нь өндөр чадалтай, маш хүчтэй механик ажиллагаатай төхөөрөмж тул зөв хэрэглэх нь түүний эдэлгээнд, мөн аюулгүй байдалд нөлөөлнө. Жин болон роторыг тэнцвэртэй байлгах хэрэгтэй.
- 24 цагийн дотор мэдэгдэж барааг буцаах боломжтой
- 300.000₮ - с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй
- 300’000₮ -с дээш бол УБ-т 5000₮ хүргэнэ
Хэрэглээ
- Химийн лаборатори
- Эмнэлгийн байгууллага
- Судалгааны лабораториуд
Онцлог
- Хугацаа, хурд, RCF параметрүүдийг тохируулах LCD дэлгэцтэй
- Зэвэрдэггүй гангаар хийгдсэн
- Таг нь механик үйлдлээр чимээгүй хаагддаг
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авах боломжтой.
Загвар | BKC-TH16, BKC-TH18 |
---|