“Усны чанарын шинжилгээний чухал бүрэлдэхүүн хэсгүүд болон LabSen мэдрэгчийн гол технологи”
сэдэвт онлайн сургалт, семинар зохион байгууллаа.
Манай компани нь “Apera Instruments” -ийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютрээр 2020 оноос хойш ажиллаж байна.
Apera Instruments нь рН, ORP, цахилгаан дамжуулах чанар, TDS, эрдэсжилт, ууссан хүчилтөрөгч, булингар болон бусад усны бүх төрлийн үзүүлэлтүүдийг хэмжих тоног төхөөрөмжүүдийг худалдаалдаг.
Энэхүү тоног төхөөрөмжийн сургалтаар Labsen мэдрэгчийн ашиглалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэг өглөө.
Сургалт цахимаар ZOOM app ашиглан онлайнаар явагдаж нийт 169 хүн оролцохоор бүртгүүлснээс 78 мэргэжилтэн онлайн сургалтад идэвхтэй оролцож өндөрлөлөө.
Манай Youtube сувгаар зочилж тус сургалт болон өмнө зохион байгуулж байсан сургалтуудыг үзэж болно.
https://www.youtube.com/@greenchemistryllc-1055
Мөн шагналтай асуулт хариулт явуулснаас:
1. Ш.Оюундарь, ТЖТБ ХХК, Чанарын менежер
2. О.Нармандах, Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төв, Инженер
3. Ц.Болормаа, SGS-IMME Mongolia LLC, On site supervisor
4. Э.Амарзаяа, АПУ Дэйри ХХК, Химич тус бүр 50 000 мянган төгрөгөөр шагнагдлаа.
Та бүхэн мэдлэг, мэдээллээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол дараа дараагийн сургалт, үйл ажиллагаануудад идэвхтэй оролцохыг хүсэж байна.
Химийн хөгжлийг Монголд “Грийн химистри ХХК”