Манай компани нь ” PROSPERITY BIOTECH BIOSTELLAR ” -ийн Монгол улс дахь албан ёсны дистрибьютрээр 2022 оноос хойш ажиллаж байна.
Дэлхий даяар алдартай PROSPERITY BIOTECH BIOSTELLAR нь шинэлэг, найдвартай лабораторийн хэрэглээний хэрэгслүүдийг үйлдвэрлэн худалдаалдаг.
Энэхүү тоног төхөөрөмжийн сургалтаар Kjedahl төхөөрөмжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэг өглөө.
Сургалт цахимаар ZOOM app ашиглан онлайнаар явагдаж нийт 182 хүн оролцохоор бүртгүүлснээс 84 мэргэжилтэн онлайн сургалтад идэвхтэй оролцож өндөрлөлөө.
Та бүхэн манай Youtube сувгаар зочилж тус сургалт болон өмнө зохион байгуулж байсан сургалтуудыг үзэж сонирхох боломжтой.
Мөн шагналтай асуулт хариулт явуулснаас:
1. Г.Насанжаргал, Булган аймгийн УЦУОШТ, Инженер
2. Б.Алтантуяа, БОХЗТЛ, Ахлах шинжээч
3. Э.Оюунханд, Централ стерил серви, Химич шинжээч
4. С.Отгонтуяа, АПУ Дэйри ХХК, Лабораторийн менежер тус бүр 50 000 мянган төгрөгөөр шагнагдлаа.