💦“Water Chemistry 2025” Усны хими, химийн технологийн үндэсний онол, практикийн хурал, хэлэлцүүлэгийг Грийн химистри ХХК санаачлан ивээн тэтгэж, Монгол Улсын Их сургууль , Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, МҮХАҮТ, МХХА ТББ-тай хамтран зохион байгуулж шилдэгүүд тодорлоо.

📍Эрдэм мэдлэгийг түгээх, судалгаа шинжилгээний үйл ажиллагааг дэмжих энэхүү чухал арга хэмжээг албан ёсоор нээж, урам зориг өгсөн дараах хүндэт зочдод талархал илэрхийлье:

Д.Рэгдэл, УИХ-ын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын байнгын хорооны гишүүн

Ж.Золжаргал, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга

У.Батзаяа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны Газрын Усны хяналт, шинжилгээний хэлтсийн дарга

Д.Эрхэмбаяр,МҮХАҮТ-ын Салбар танхим, гишүүнчлэлийн газрын захирал

💡Хуралд тухайн байгууллага, аж ахуй нэгжид усны чанар, аюулгүй байдалтай холбоотой үүсээд байгаа шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, түүнд гарц гаргалгаа эрэлхийлсэн үйлдвэрлэл практикийн ажлууд, харьцуулсан судалгаа шинжилгээ, сорилт туршилтын арга аргачлал зэрэг сэдвүүдээр 39 байгууллагын 123 хүний хамтран хэрэгжүүлсэн 42 шийдэл, илтгэлийг хэлэлцүүллээ.

Үүнд:

Үйлдвэрлэл практик төрөл

🥇I байр 1 ’000’000 сая төгрөг

Сэдэв: “Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн хүчиллэг усыг дахин ашиглах боломжийн судалгаа Х.Оюунтунгалаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ судалгаа,шинжилгээний хүрээлэн.

🥈II байр 500’000 мянган төгрөг

Сэдэв: “Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн бохир усыг байгалийн эрдэст MJ-B коагулянтаар цэвэрлэсэн туршилтын үр дүн”Г.Ариунаа, П.Мөнхбаатар , Дуртмал ус ХХК

Сорилт туршилт

🥇I байр 1’000’000 сая төгрөг

Сэдэв: “Усны шинжилгээний лаборатори хоорондын ур чадварын сорилт”Ж.Мөнхцоож, М.Должинсүрэн, Н.Болормаа, Геологийн Судалгаа Шинжилгээний Төв

🥈II байр 500’000 мянган төгрөг

Сэдэв: “Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээний чанарыг сайжруулж, стандарт батлах” М.Цэнд-аюуш, Н.Одончимэг “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” ТӨХК

Судалгаа шинжилгээ

🥇I байр 1’000’000 сая төгрөг

Сэдэв: “Хүнд металлууд болон бромын ион ялгах зориулалттай керамик мембран гарган авах, түүний шинж чанарын судалгаа”

Б.Мөнхпүрэв,* Ю.Ганчимэг, Наоки Кано, Наото Миямото, Хи-Жүн Ким, Нийгата их сургууль, Япон, Дэвшилтэт инженерийн сургууль, Когакуин их сургууль, Япон

🥈II байр 500’000 мянган төгрөг

Сэдэв: “Говийн их дархан цаазат газрын Б хэсгийн уст цэгүүдийн судалгаа ба хамгаалал”

З.Бурмаа, Д.Уянгалянхуа, Ч.Билэгтмандах, Г.Ёндон, Д.Нарангарвуу, МУИС Баруун бүсийн сургууль

Ханан илтгэл

🥇I байр 300’000 мянган төгрөг

Сэдэв: “Усны цэвэрлэгээнд ашиглах хямд өртөгтэй шүүлтүүрэн материалын судалгаа” А.Оюунцоож, Р.Долгоржав Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Химийн инженерчлэлийн салбар

🥈II байр 200’000 мянган төгрөг

Сэдэв: “Савласан усны чанар хэрэглээ ба эрдсийн агууламж”

Г.Батцэнгэл, Б.Тунгалаг, Б.Пунсалдулам НЕБ-ын 147-р сургууль тус тус шалгарлаа.

🥰Та бүхний цаашдын эрдмийн ажилд нь амжилт хүсье