Page 170 - GreenChemistry2023 Emhetgel
P. 170
Дээрх тэгшитгэлээс өөрөө аяндаа явагдах урвал (∆G<O) -ыг ашиглан цахилгаан энерги гарган авах
боломжтой болохыг баталсан.
+
Урвал исэлдэх, ангижрах, Н оролцоотой байгаа учраас Cr-H2O -ны диаграммаас харахад
потенциал, pH-ын аль алинаас нь хамаардаг болох нь харагдаж байна.
3.3.1 БИО-ТҮЛШНИЙ ЭЛЕМЭНТ (MFC) РЕАКТОРЫН ТУРШИЛТ
Онолын тооцоо хийснээр реакторыг угсрахад боломжтой гэж үзсэн. Үүнд:
Гальваны элемент исэлдэх эсвэл ангижрах хагас урвал явагдах
үүрүүдээс тогтдог. Ангижрах хагас урвал явагдах үүр дэх
электрод катод (нүүрстөрөгч), исэлдэх хагас урвал явагдах үүр
дэх электрод анод (нүүрстөрөгч) болно. Электродуудыг
холбосон металл утсаар электрон шилжинэ.Электроны урсгал
анодоос катод тийш чиглэнэ.Мөн харьцуулах электрод Ag/AgCl-
+
ыг ашигласан. H ионыг нэвтрүүлэх чадвартай нафион 115
мембраныг анод болон катодыг холбосон хэсэгт
байруулсан.Анодын хэсэгт Nutrient broth-той
бихроматын уусмалыг бэлтгэн туршилтыг хийсэн.
Катодын орчинд явагдах урвалын тэгшитгэлийг бичвэл:
C6H12O6 + 6H₂O → 6CO₂ + 24H⁺ + 24ē
Анодын орчинд явагдах урвалын тэгшитгэлийг бичвэл:
Cr2O7 +14H +6ē→2Cr +7H2O
3+
2-
+
Nutrient broth тэжээлт орчинд өсгөвөрлөсөн бактеритай уусмалаас таван төрлийн дээж
бэлтгэн авч шинжилгээнд хэрэглэсэн. Үүнд:
1. Үйлдвэрийн хаягдал ус-1
2. Ахуйн хаягдал ус-1
3. Ахуйн хаягдал ус-29
4. Лаг-8
5. Дээрх 4 дээжний холимог өсгөвөр гэсэн 5-н төрлийн дээжид цикл-
вольтметрийн хэмжилтийг доорх график 1-1 харуулав.
Хуудас 93