Page 172 - GreenChemistry2023 Emhetgel
P. 172

Энэхүү судалгаагаар Төв цэвэрлэх байгууламжаас авсан гурван дээжид бактерийн омгийг

        өсгөвөрлөж,  ялгасан  бактерийн  оролцоотой  биоэлектрохимийн  судалгаа  явуулан  дараах
        дүгнэлтэд хүрлээ:


        1.  Төв  цэвэрлэх  байгууламж  руу  орж  ирж  байгаа  үйлдвэрийн  болон  ахуйн  хаягдал  усанд

        агуулагдах биологийн ба химийн хэрэгцээт  хүчилтөрөгч нь зөвшөөрөгдөх хэмжээнээс 5, 10
        тус тус дахин их байгаа нь хаягдал ус бохирдолт өндөртэй байгааг харуулж байна.


        2.  Сонгон  авсан  бактериудын  ангилал  зүйг  тогтоох  зорилгоор  био  химийн  идэвхийг
        тодорхойлоход  2672мА  гүйдэл  үзүүлсэн  АХ1  бактери  E.Coli  болох  нь  98%,  2425мА  гүйдэл

        бүхий ҮХ1 өсгөвөр Morganella morganii болох нь 99%, 2778мА гүйдлийн хүч үзүүлсэн АХ-29
        өсгөвөр Serratia liquefaciens болох нь 93% -ийн магадлалтай болох нь батлагдсан.


        3. Редоксын урвал тооцсон тэгшитгэлээc  ∆G  = -4074 Kж үзэхэд (∆G<O) урвал өөрөө аяндаа

        явагдаж  цахилгаан  энерги  гарган  авах  туршилтыг    микро  организм  ашиглан  явуулах
        боломжтой  гэж  бид  үзсэн.  Туршилтын  дүнд  E.Coli  1,44  Вт,  Morganella  morganii  1,93  Вт,

        Serratia liquefaciens 1,69Вт, лаг 8 өсгөвөр 1,97 Вт -ын гүйдэл үзүүлсэн бол дээрх 4 өсгөврийн
        холимог  2,42  Вт  буюу  Morganella  morganii  өсгөврөөс  25%  илүү    чадал  үзүүлсэн  нь

        микроорганизм ашиглан цахилгаан эрчим хүч гарган авах боломжтой боллоо гэж үзсэн.






















        Ном зүй



         [1]    Монголын  Мянганы  сорилтын  сангийн  олон  нийттэй  харилцах  баг,  “Дэлхийн
                усны мэдээ”, Улаанбаатар, 2021 оны 1 сар.

         [2]    Л.Галт,Микробиологи,Улаанбаатар,2009 он

         [3]   Б.Даваадорж,Микробиологи II дахь хэвлэл,Улаанбаатар, 2013 он




                                                                                                      Хуудас 95
   167   168   169   170   171   172   173   174   175   176   177