Page 99 - GreenChemistry2023 Emhetgel
P. 99

1.10. "Эмийн  ургамал  ашиглан  гарган  авсан  мөнгөний  нанопарктиклын  бактерийн  эсрэг
              тогтоосон дүн" Ж.Болдбаатар, Г.Оюундэлгэр, Ж.Ирэхбаяр, А.Баянмөнх, МУИС, ХШУИС,
              Хими, биологийн инженерчлэлийн тэнхим,   МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим, МУИС,
              ШУС, БУС, Химийн тэнхим, Эм судлалын хүрээлэн, “Монос” групп

                                                      1
                                       1
        Ж.Болдбаатар , Г.Оюундэлгэр , Ж.Ирэхбаяр , А.Баянмөнх         2
                       1
        1  МУИС, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхим
         
        1    МУИС, ШУС, БУС, Биологийн тэнхим
         
        1   МУИС, ШУС, БУС, Химийн тэнхим
        2   Эм судлалын хүрээлэн, “Монос” групп

        Хураангуй: Мөнгөнийн нанопартикл нь бактерийн эсрэг өргөн эмчилгээний үйлдэлтэй бөгөөд орчин үед халдваргүйжүүлэх,
        ариутгах зорилгоор эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа хэдий ч гарган авах технологи нь өртөг
        өндөртэйд  тооцогддог.  Сүүлийн  жилүүдэд  “ногоон”  технологи  буюу  эмийн  ургамлыг  ашиглан  нанопартикл  гарган  авах
        технологи  түгээмэл  болж  байгаа  бөгөөд  ургамлын  бионэгдэлтэй  нэгдсэн  нэгдэл  нь  эмчилгээний  үр  дүн  өндөр  байх
        магадлалтай  юм.  Бидний  судалгааны  дүнд  уламжлалт  анагаах  ухаанд  бактерийн  эсрэг  үйлдэл  бүхий  Жиданга,  Банздо
        ургамлыг ашиглан мөнгөний нитратаас ~142–221 нм хэмжээтэй, ургамлын бионэгдлийн 6 химийн холбоос агуулсан мөнгөнийн
        нанопартикл гарган авсан бөгөөд B.subtilis, P.aeruginosa E.faecalis, E. M.luteus бактерийн эсрэг үйлдэлтэй болохыг тогтоов.


        Түлхүүр үг: Мөнгөнийн нанопартикл, фотосинтез, эмийн ургамал, бактерийн эсрэг үйлдэл

        Оршил:  Монгол  улсын  1000  хүн  ам  тутамд  өдөрт  64.41  нэгж  тун  антибиотик  ноогдож  байгаа  нь
        антибиотикийн хэрэглээ өндөртөй орны тоонд орж байна. Антибиотик нь бактерийн гаралтай өвчлөлд
        үр дүнтэй боловч сүүлийн хэдэн арван жил түүний зохисгүй хэрэглээ нь эмчилгээний үр дүнг бууруулж
        байгаагаас  гадна  ихэнх  өвчин  үүсгэгч  бактериуд  антибиотикт  тэсвэртэй  болсон  байна.  Тухайлбал,
        манай улсын 2019 оны антибиотикийн хэрэглээ ба нянгийн тэсвэржилтийн судалгааны Тайланд улсын
        4-р шатлалын нэг эмнэлэгт антибиотикийн хэрэглээ зохисгүй түвшинд байсан ба грамм эерэг коккийн
        хувьд ампициллинд 48%, гентамицинд 55%, эритромицинд 57%, ципрофлоксацинд 18%, цефазолинд
        45%, левомицетинд 45%, нитрофурантоинд 40%, триметопримд 75% тэсвэржсэн байна. Грам сөрөг
        савханцар  Pseudomnonas  нь  ампициллинд  100%,  гентамицинд  73%,  эритромицинд  100%,
        ципрофлоксацинд 27%, цефазолинд 91%, левомицетинд 73%, нитрофурантоинд 100%, триметопримд
        100% тэсвэржсэн байжээ 1.
        Сүүлийн жилүүдэд антибиотикийг орлохуйц нэгдлийг хайх судалгаа болон уламжлалт хэрэглэж ирсэн
        мөнгөнийн ионыг өөрчлөх замаар шинэ эм бэлдмэлийн судалгаа эрчимжсэн 2,3,4.
        Мөнгөнийн  давсыг  фотосинтезийн  (зарим  тохиолдолд  “ногоон  технологи”  ч  гэж  нэрлэнэ)  аргаар
        нанохэмжээст оруулах арга ихээхэн түгээмэл болж байгаа бөгөөд үүнд эмийн ургамлыг өргөн ашиглаж
        ихээхэн  сонирхол  татахуйцаас  гадна  эмийн  ургамалтай  хосолсон  мөнгөнийн  нэгдлийг  эмчилгээнд
        ашиглах  боломжийг  олгох  бололцоог  бий  болгож  байна.  Энэхүү  ажлын  хүрээнд  бид  Монголын
        уламжлалт  анагаах  ухааны  жоронд  “нян  нядлах  чадалтай”  гэж  тэмдэглэгдсэн  ургамлаас  2  зүйл
        ургамлыг  сонгон  авч  ногоон  фотосинтезэд  ашиглан  мөнгөнийн  нанопартикл  гарган  авч  бактерийн
        эсрэг болон эсийн хорон чанарыг судлав.

        Судалгааны арга зүй:
        Фотосинтез явуулахад ашигласан мөнгөний нитратын давс (AgNO3, ≥99.8%, CAS №7761-88-8) болон
        этилийн спиртыг (CH3CH2OH, ≥99.7%, CAS №64-17-5) “Грийн химистри” ХХК-аас худалдаж авсан ба
        эмийн  ургамлыг  Эм  судлалын  хүрээлэнд  хадгалагдаж  байсан  Жиданга  (Embeliaoblongifolia)  болон
        Банздо  (Saussurea  salicifolia  DC)  ургамлыг  ашиглан  МУИС-ийн  ХШУИС,  Хими,  биологийн
        инженерчлэлийн  тэнхимийн  нанотехнологийн  лабораторид  мөнгөнийн  нанопартикл  гарган  авах



                                                                                                      Хуудас 22
   94   95   96   97   98   99   100   101   102   103   104