Page 100 - GreenChemistry2023 Emhetgel
P. 100

туршилтыг  гүйцэтгэв.  Үүнд:  Жиданга  болон  Банздо  ургамлын  усан  болон  70%-nay  спиртэн  ханд
        бэлтгэхдээ 10:1 харьцаатайгаар 50С-ийн температурт 72 цаг сэгсрэгчтэй ваннд хандлан хандыг шүүв.
        Ургамлын ханд болон 3мМ концентрац бүхий мөнгөний нитратийн уусмалтай (1:25 v/v) хольж 55С
        температурт 4 цаг соронзон хутгуурт хутгав. Нийлэгжсэн мөнгөний нанопартиклийг 10000 эрг/мин-д 15
        мин центрифугдэв 5.

        Бактерийн эсрэг идэвхийг тогтоох туршилтанд өвчин үүсгэгч Staphylococcus aureus (ATTC 2592),
        Enterococcus  faecalis  (ATCC  29212),  Pseudomonas  aeruginosa   (ATTC  15442),  Escherichia  coli   (ATTC

        25922), Bacillus subtilis (ATTC 6633), M.luteus (ATCC4698) гэсэн 6 тест омгийг судалгаанд ашиглан агар
        диффузын  аргаар  МУИС-ийн,  ШУС,  БУС-ын  Биологийн  тэнхимийн  микробиологийн  лабораторид
        гүйцэтгэв.
        Бактерийн эсрэг үйлдлийг тогтоосон аргачлалыг Зураг 1-ээр харуулав.



































                                                 Зураг 1. Бактерийн эсрэг идэвх тодорхойлох үе шатыг харуулсан схем 6-8
        Судалгааны үр дүн:

        Фотосинтезийн  аргаар  нийлүүлэгжүүлсэн  мөнгөний  нанопартиклийн  физик  химийн  шинж  чанарыг
        тогтоосон  дүн:  Бид  Жиданга  болон  Банздо  ургамлын  ус  болон  спиртэн  ханд  гарган  авч  мөнгөний
        нитратын давстай фотосинтизыг явуулсан бөгөөд гарган авсан уусмал нь мөнгө агуулсан эсэхийг хэт
        ягаан  үзэгдэх  гэрлийн  спектрофотометрийн  шинжилгээгээр  тогтоосон  бөгөөд  үр  дүнг  зураг  2-т
        харуулав.



















                                                                                                      Хуудас 23
   95   96   97   98   99   100   101   102   103   104   105