Page 105 - GreenChemistry2023 Emhetgel
P. 105
Зураг 6. Банздо ургамлын спиртэн болон усан хандуудад бактерийн эсрэг идэвх тодорхойлсон үр дүн 3)
Жиданги спиртэн ханд; 4) Жиданги усан ханд
А. E.coli, B. B.subtilis, C, P.aeruginosa D. E.faecalis, E. M.luteus , F. S.aureus
1 – 500 мг, 2 – 250 мг, 3 – 100 мг, K+.Канамицин, C-.Нэрмэл ус (уусгагч)
Дээрх дүнгээс харахад Банздо ургамлын спиртэн болон усан ханд ашиглан гарган авсан мөнгөнийн
нанопартиклийг 1мг/мл концентрацтайгаар нэрмэл усанд уусгаж 500, 250 ба 100 мкг/мл концентрацтай
болгон шингэлж 6 зүйлийн өвчин үүсгэгч бактерийн эсрэг идэвхийг агар диффузийн аргаар
тодорхойлоход, усан ханд ашигласан нь S.aureus зүйлийн өсөлтийг 1.0-1.5 мм ариун хүрээ үүсгэн
өсөлтийг дарангүйлж байв. Бусад бактериудын эсрэг 2-4 мм идэвхтэй байгааг тогтоов.
Жиданги ургамлын ургамлын спиртэн болон усан ханд ашиглан гарган авсан мөнгөнийн
нанопартиклийг нэрмэл усанд уусгаж 500, 250 ба 100 мкг/мл концентрацтай болгон шингэлж бактерийн
эсрэг идэвхийг тодорхойлоход спиртэн ханд ашигласан мөнгөний нано уусмалын 100 мкг/мл
концентрацид E.coli S.aureus эсрэг идэвхгүй байсан бол 500 ба 250 мкг/мл концентрацид 1-3 мм ариун
хүрээ үүсгэн уг 2 зүйлийн бактерийн өсөлтийг дарангүйлсан. Бусад бактериудын эсрэг 2-4 мм идэвхтэй
байв. Харин усан ханд S.aureus, M.luteus-ийн эсрэг идэвхгүй байгааг тогтоолоо.
Дүгнэлт:
Мөнгөнийн нитратын давснаас мөнгөнийн нанопаритикл нийлүүлэгжүүлэхэд нано хэсгийн хэмжээ
дунджаар Банздо ургамлын спиртэн ханд ашигласан уусмалд ~142 нм, усанд ханд ашигласан уусмалд
~381 нм, харин Жиданга ургамлын хувьд спиртэн уусмалд ~221 нм, усан ханданд ~200 нм дундаж
диаметртэй мөнгөнийн нанопартикл үүссэн байна. Нийлүүлэгжүүлсэн мөнгөний нанопартикл нь эмийн
ургамлын органик нэгдлүүдийн химийн холбоо агуулсан бөгөөд эдгээр холбоонууд нь ус болон спиртэн
Хуудас 28