Page 107 - GreenChemistry2023 Emhetgel
P. 107
1.11. "Хонины ноосны кератин болон нимбэгний хүчлийн холимог биофилм гарган
авах оновчтой нөхцөлийг тогтоох судалгаа" Б.Болдбаатар Б.Оюунхорол
Ж.Болдбаатар МУИС ХШУИС Наношинжлэх ухаан нано технологийн төв ХБИТ
Нано материалын лаборатори
1
Б.Болдбаатар , Б.Оюунхорол , Ж.Болдбаатар
1
1
1 МУИС, ХШУИС, Наношинжлэх ухаан, нано технологийн төв, ХБИТ, Нано материалын лаборатори
boldbaatar.j@seas.num.edu.mn
ХУРААНГУЙ
Монгол орны хувьд хог хаягдлын менежмент төдийлөн сайн хөгжөөгүй бөгөөд нэг жилд ойролцоогоор 3 сая
гаруй тонн хог хаягдал үүсдэгээс 212 мянга гаруй тонн нь гялгар уутны хаягдал байдаг. Манай орон уг хаягдлын
17.5%-ийг нь дахин боловсруулдаг бөгөөд үлдсэн хог хаягдлын дийлэнх (2.8 сая тонн) хувийг хөрсөнд дарж
булдаг. Гялгар уут буюу хуванцрын хаягдал нь макро болон микро түвшинд хөрс, агаар болон усны бохирдлыг
үүсгэж байна. Бэлчээрийн мал аж ахуйд түшиглэдэг манай орны хувьд микро хог хаягдал нь ургамлын гарц
багасах, ундны усны бохирдол үүсэх, бэлчээрийн нөхөн сэргэлт муудах зэрэг асуудлуудыг үүсгэдэг. Иймд Монгол
орны нөөц баялагт тулгуурлан гялгар уутыг орлуулах шинэ материалыг дотооддоо гарган авах нэн хэрэгцээ
тулгарч байна.
Энэхүү судалгааны ажлаар хонины ноосноос устөрөгчийн хэт исэл ашиглан кератин гаргаж авч, кератин болон
нимбэгний хүчлийн холимог биофильм гарган авах оновчтой нөхцөлийг тогтоон, биофильмийн шинж чанарыг
судалсан. Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмийн гадаргуугийн морфологийг сканнинг
электрон микроскоп ашиглан тодорхойлсон, биофильм доторх химийн холбоог Фурье хувиргалттай хэт улаан
туяаны спектрометр (FT-IR), керантины жинг электрофорезоор тодорхойлж, механик шинж чанар, дулаанд
тэсвэртэй байдлыг материалын даацын багаж болон термогравиметрийн шинжилгээгээр тодорхойлсон.
Судалгаанд кератин болон нимбэгний хүчлийн агууламжийг тус бүр 5-20 wt%-ийн концентрациар холиход
кератины агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt% байх үед өндөр суналтын бат бэх 11 МПа бүхий
тохиромжит биофильм үүссэн. Хэт исэл ашиглан гарган авсан кератин уургийн жин 75 – 50 kDa буюу амжилттай
уураг ялгасан ба хэт улаан туяаны спектрометрийн үр дүн нимбэгний хүчлийн карбонил бүлэг кератины амид 1,
2-р бүлэг буюу уургийн амин бүлэгтэй холбогддог болохыг харуулж байна. Мөн дулааны анализын үр дүнгээс
кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильм ойролцоогоор 190℃−т хайлж, 220 ℃-т дулааны задралд
ордог нь дулаанд тэсвэртэй шинж чанарыг илтгэж байна.
Түлхүүр үг: Ноос, Кератин, нимбэгний хүчил, гялгар уут, биофильм
УДИРТГАЛ
Монгол орны хувьд 2020 оны байдлаар нийт малын тоо 67 сая гаруй тоологдсоноос 30 сая
гаруй хонь бэлчээрийн маллагаатай байдаг. Жилд ойролцоогоор 33 мянган тонн хонины
ноос үйлдвэрлэдэг бол 2021 онд уг ноосны 4.6%-иар л нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн
үйлдвэрлэсэн бөгөөд таван жилийн статистикаас харвал жил бүр боловсруулсан
бүтээгдэхүүн үйлдвэрлэл буурч байна [1]. Улмаар ашиглагдаагүй үлдсэн ноосыг экспортод
гаргах эсвэл нөөцөлдөг ба уг нөөцийг ашиглах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн
дотооддоо үйлдвэрлэх хэрэгцээ үүсээд байна.
Харин уг нөөцлөгдөж буй хонины ноосны бүтцийн 90-95%-ийг кератин уураг эзэлдэг [2].
Кератин нь байгаль дээр элбэг байдаг утаслаг бүтцэт уураг юм. Кератин хөхтөн амьтан,
хэвлээр явагч, шувуу, загас зэрэг ихэнх амьтдад байдаг бөгөөд тэдний арьс, эвэр, үс ноос,
өд өргөсөнд агуулагдаж тэдний бүтцийг бүрэлдүүлдэг [3] ба байгаль цаг уур, биологийн
тэмцэлд амьд үлдэх гол хүчин зүйлсийн нэг нь болдог. Өөрөөр хэлбэл кератин нь амьтдын
гадна эдийн давхаргад байдаг бөгөөд коллаген болон кератин нь амьтадын хамгийн чухал
уураг юм. Ашбигийн тодорхойлсноор кератин нь биологийн гаралтай полимерууд дунд
Хуудас 30