Page 110 - GreenChemistry2023 Emhetgel
P. 110
Үйлдвэрлийн Судалгааны Төв”-ийн харьяа “Армоно Нэгдэл”-ийн төв лабораторийн “Марк-
10 суналтын бат бэх тодорхойлох” багаж ашиглан тодорхойлсон. Тухайн материалын нэг
талыг суурьтай бэхэлж нөгөөс талаас нь тогтмол хүчээр татах замаар тухайн материалын
эсэргүүцэх хүчийг тодорхойлдог. Мөн тухайн материал тасрах үеийн суналтын урт, анхны
уртыг харьцуулж тасрах үеийн харьцангуй суналтыг тодорхойлдог.
Биологийн задралд орох хугацааг тодорхойлох
Кератин болон нимбэгний хүчлийн холимог тохиромжит биофильмийн биологийн задралд
орох хугацааг тодорхойлохдоо худалдааны “ЭКО” бордоог 50% хар шороотой хольсон ба
бордоонд агуулагдах нүүрстөрөгчийн хэмжээ 15.9%, азотын хэмжээ 2.13% байсан.
Нэмэлтээр тус туршилтанд нийт 30 ширхэг чийгийн улаан хорхойг нэмсэн. Нийт хөрсийг
хуурай үед 50%-ийн чийгшилтэй байхаар ус нэмсэн ба туршилтын явцад хөрсний өнгөн
хэсгийн 2 см хүртэл чийгшилийн хэмжээг хадгалхын тулд ус шүршиж байсан. Найман см
гүн хөрсний нүүрэн талд 3х3 см харьцаатай 12 гр биофильмыг байршуулж биологийн
задралд орох хугацааг тодорхойлсон.
ҮР ДҮН, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
Биофильм үүсэх тохиромжит нөхцөл
Кератин болон нимбэгний хүчлийг дээр дурьдсан харьцаагаар хольход кератины агууламж
бага буюу 5 wt% үед биофильм үүсэхгүй шингэн зуурамтгай шинж чанартай байсан. Харин
Кератины агууламж
5 wt% 10 wt% 15 wt% 20 wt%
5 wt%
Нимбэгний хүчлийн агууламж 10 wt%
15 wt%
20 wt%
Зураг 1. Кератин болон нимбэгний хүчлийн агууламжаас хамаарсан биофильм үүсэх нөхцлийг харуулсан зураг.
Хуудас 33