Page 109 - GreenChemistry2023 Emhetgel
P. 109
дээж бэлтгэнэ. Уусмал жингийн үлдсэн хувьд нэрмэл ус нэмнэ. Кератин болон нимбэгний
хүчлийг усанд бүрэн уусч нэгэн төрлийн болтол ойролцоогоор 20 минутын турш соронзон
хутгуур дээр хутгана. Үүний дараа тасалгааны температурт кератин болон нимбэгний
хүчлийн холимог уусмалыг гурван өдөр хатаана.
ФИЗИК, ХИМИЙН ШИНЖ ЧАНАРЫН СУДАЛГАА
Нил улаан туяаны шингээлтийг хэмжих
Нил улаан туяан спектрометр нь шингээлтийн спектрометрийн (UV/Visible, FTIR г.м) арга
зүйн дээр үндэслэдэг. Фурьегийн хувиргалттай нил улаан туяаны спектрометр
монохроматик гэрэл бус олон төрлийн өөр өөр давтамж агуулсан гэрлийг нэгэн зэрэг
дээжрүү тусгаж дээжинд шингээгдэж байгаа гэрлийг хэмжиж, дараа нь шингээгдсэн долгион
доторх өөр өөр давтамж бүхий долгионуудыг хэмждэг. Богино хугацаанд дээрх үйлдлийг
олон удаа давтаж цугласан мэдээлэл дээр Фурьегийн цувааны математик тооцоолол хийж
утгыг боловсруулдаг. Хялбараар тайлбарлавал молекулын холбоо нь элементүүд болон
холбооны төрлөөс хамаарч өөр өөр давтамжтай гэрлийг шингээх болон цацаргаж байдаг
зарчим дээр үндэслэдэг.
-1
Энэхүү туршилтыг Shimadzu IR Prestige 21 маркийн 4000-400 см долгионы уртад хийж
гүйцэтгэсэн.
Сканнинг электрон микроскопийн шинжилгээ
Сканнинг электрон микроскопи нь дагуу дээжний гадаргууг электроноор бөмбөгдөх замаар
о
дээжний топографийг гаргаж ирдэг. Өндөр вакуум орчинд 1500 С хүртэл халсан вольфрам
филаментээс дулаан ялгаруулалтаар электроны цацрагийг бий болгон дээжтэй харилцан
үйлчлүүлж, харилцан үйлчлэлийн дүнд үүссэн хоёрдогч электроныг бүртгэх замаар
дүрслэлийг буулгадаг багаж бөгөөд гадаргууг 30000 дахин өсгөдөг, нарийвчлал нь 0.08 мкм
байдаг. Өөрөөр хэлбэл дээжний электроныг валентын бүсээс дамжууллын бүсрүү
шилжүүлж хоёрдогч электроныг үүсгэдэг. Дээжний цэг бүрээс үүсэх хоёрдогч электрон
болон дээжийг нэвт гарсан анхдагч электроныг хэмжих замаар дээжний гадаргуугийн
зургийг хэмждэг.
Зарим төрлийн дээжны электрон туйлширч морфологийн зураг гаждаг учир алтны нимгэн
үе үүсгэж бүрдэг. Мөн электрон цацраг ашиглан дүрслэлийг буулгадаг тул хэмжилт хийж буй
дээж цахилгаан дамжуулдаг байх ёстой. Гэтэл байгалийн гаралтай дээжүүд, полимер
материалууд, эрдсүүд нь цахилгаан дамжуулах чадвар муу байдаг тул цахилгаан
дамжуулал багатай буюу хориотой бүсийн энергийн хэмжээ их байгаа дээжийг цахилгаан
дамжуулал сайтай (ихэвчлэн алт) металлаар бүрдэг.
Уургийн жинг тодорхойлох
Электрофорезын арга нь ДНХ, РНХ болон уургийн сөрөг цэнэгтэй чанар дээр үндэслэн
уургийн жинг тодорхойлдог. Хялбараар хэлбэл цахилгаан орны нөлөөнд их потенциалтай
хэсгээс бага потенциалтай хэсэгрүү сөрөг цэнэгтэй уургууд электрон шиг гүйнэ гэсэн үг юм.
Ингэж уургууд гүйхдээ гүйх гелний бүтцээс (нүх буюу шүүлтүүр гэж хэлж болох саад, матриц)
хамаарч тодорхой хугацаанд жижиг уургууд нь хурдан гүйх буюу эхлэлийн цэгээс холдоно.
Харин том уургууд байвал эхлэлийн цэгээс хол гүйгээгүй байна. Ингэж урьдчилан жинг нь
мэддэг маркер уургийн тусламжтай үл мэдэх уургийн жинг тодорхойлдог.
Суналтын бэт бэх тодорхойлох
Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмийн механик шинж чанар буюу
суналтын бат бэх болон тасрах үеийн харьцангуй суналтыг “Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн
Хуудас 32