Page 108 - GreenChemistry2023 Emhetgel
P. 108
хамгийн бат бөх уурагт ордог байна [4]. Кератины уг онцгой шинж чанар нь сульфид амин
болон карбоксиль бүлэг агуулсан цистиний агууламж маш өндөр байдагтай холбоотой юм.
Цистины дисульфит холбоо болон устөрөгч, ион, уураг-уураг хоорондын холбоо нь мөн
кератины тогтвортой шинж чанарт нөлөөлдөг. Орчны хими болоод физик хүчин зүйлсийг
эсэргүүцэх онцгой чадвар нь цаашдаа кератиныг анагаах ухаан, гоо сайхан болон аж
үйлдвэрлэлд ашиглах боломжтой төрөл бүрийн дэвшилтэд, байгальд ээлтэй био материал
гарган авч ашиглах бололцоог нийт дэлхий даяар олгож буй билээ.
Нөгөө талаас Монгол улсын хүн амын өсөлт хурдацтай явагдаж, бараа бүтээгдэхүүний
үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ жилээс жилд өргөжин тэлж, хүн амын орлого, хэрэглээний
нэр төрөл нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын үүсэх хэмжээ үүнийг дагаад өсөж байна. Монгол
улсын хэмжээнд нийт үүсэж буй хог хаягдлын хэмжээний талаар нарийвчилсан тоон
мэдээлэл байхгүй ч улсын хэмжээнд төвлөрсөн хогийн цэгт хүргэж, дарж булсан нийт хог
хаягдлын хэмжээ (энэхүү хэмжээ нь албан бусаар хаягдсан хог хаягдлын хэмжээг тооцоогүй
ба Улаанбаатар хотод албан бус цэгт хаягдсан хог хаягдлын хэмжээ нийт хог хаягдлын 15%
хүртэл байдаг гэсэн судалгаа байдаг) [5]. 2018 оны байдлаар хогийн төвлөрсөн цэгт
3’353’548 тн хог хаягдал бүртгэгдсэн бөгөөд жил бүр дунджаар 281 мянган тонноор
нэмэгдэж байна. Уг бүртгэгдсэн хог хаягдлын 212 мянга гаруй тонн нь гялгар уутны хаягдал
байдаг. Манай орон нийт хаягдлын 17.5%-ийг л дахин боловсруулж чаддаг ба үлдсэн хог
хаягдлын дийлэнхийг (2.8 сая тонн) хөрсөнд дарж булдаг. Улмаар уг гялгар уут буюу
пластикын хаягдал макро болон микро түвшинд ус, хөрс болон агаарын бохирдлыг үүсгэж
байна. Жишээлбэл микропластик хаягдал хөрсний бүтэц ус шингээх, хадгалах чадварт шууд
нөлөөлж усны эргэлтийн мөчлөгт нөлөөлдөг. Мөн ургамлын үндэс, гарцад сөргөөр
нөлөөлдөг байна [6]. Иймд бэлчээрийн мал аж ахуйд түшиглэдэг манай орны хувьд микро
хог хаягдал нь ургамлын гарц багасах, ундны усны бохирдол үүсэх, бэлчээрийн нөхөн
сэргэлт доройтох зэрэг асуудлуудыг үүсгэх өндөр магадлалтай байна.
МАТЕРИАЛ АРГА ЗҮЙ
Хөрөнгөнцрийн ноосноос кератин ялгах
Ноосноос гидролизын аргаар буюу шүлт ашиглан кератин ялган авсан. Кератин гарган
авахдаа 10 г угааж цэвэрлэсэн ноосыг 5 мм урттай болтол жижиглэнэ. 250 мл устөрөгчийн
хэт ислийн 2 молийн уусмал бэлтгэж бэлтгэсэн уусмал дээрээ 2 молийн натрийн
гидроксидийг ойролцоогоор рH~11 болтол нэмнэ. Устөрөгчийн хэт исэл болон натрийн
о
гидроксидын уусмал дээр 10 г ноосоо хийн 50-55 С-д хонины ноос бүрэн уустал соронзон
хутгуураар хутгана (энэ үед устөрөгчийн хэт исэл устөрөгч болон задрах ба кератин уурагт
ихээр агуулагддаг дисульфитын холбоог гидроксид ашиглан таслан карбоксил болон амин
бүлэг болгодог. Харин нэмэлт бодис болох устөрөгчийн хэт ислээр хүхрийн давхар болон
гурвалсан исэл зэрэг усанд уусдаг нэгдлүүдийг үүсгэдэг). Шингэн уусмалаа тасалгааны
температурд хөргөж гурван өдөр нэрмэл усанд диализ хийж цэвэрлэсэн. Диализ хийсний
дараа давсны хүчил ашиглан изоэлектрик цэгт (pH3) хүргэж уургийг цэнэггүйжүүлнэ. Эцэст
нь уусмалаа шүүж, шүүгдсэн кератины дээжээ тасалгааны хэмд хатаана.
Кератин, нимбэгний хүчлийн уусмал бэлтгэх
Кератин болон нимбэгний хүчлийг тодорхой харьцаагаар хольж кератин болон нимбэгний
хүчлийн холимог уусмал гарган авна. Эхлээд нийт жингийн 5 wt%, 10 wt%, 15 wt%, 20 wt%-
иар хуурай кератин болон нимбэгний хүчлийг тус бүрт жинлэнэ. Кератины агууламж 5 wt%
байхад нимбэгний хүчлийн агууламж 5 wt%, 10 wt%, 15 wt%, 20 wt% байхаар тус бүр холино.
Кератин агууламжийг ихсэх болгонд нимбэгний хүчлийн агууламжийг дээрх хувиар тооцон
тус бүрт нь нэмэн хольж нийт арван зургаан төрлийн кератин нимбэгний хүчлийн холимог
Хуудас 31