Page 112 - GreenChemistry2023 Emhetgel
P. 112
(а) (б)
Зураг 2. (а) Кератин агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt% (б)
Кератин агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 15 wt%
Кератин болон нимбэгний хүчлийн тохиромжит агууламж бүхий биофильмийг зураг 2-
д харуулав. Цаашид судалгааны явцад харьцуулах зорилгоор кератин агууламж
хамгийн бага, нимбэгний хүчлийн агууламж өндөр биофильмээс кератин агууламж
хамгийн их, нимбэгний хүчил хамгийн бага хүртэлх дээжүүдийг сонгон авав.
Нэршил Кератин:Нимбэгний хүчил (wt%)
КНХ4 20:5
КНХ3 15:10
КНХ2 10:15
КНХ1 5:20
Хүснэгт 1. Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмын судалгаанд ашигласан харьцаа.
SDS-Page электрофорезийн дүн
Зураг 3-д үзүүлснээр гидролизын аргаар буюу натрийн гидроксид болон устөрөгчийн
хэт исэл ашиглан хонины ноосноос гарган авсан кератины жин 75–50 kDa хооронд
байсан. 1-р шугам дээр уургийн маркер, 2 болон 3-р шугам дээр 1х, 5х-ээр кератиныг
шингэлсэн зураг харагдана. 3 дугаар шугам дээр 25-10 kDa орчим хэсэгт тодорхой
өргөн хэрчим (band) үүссэн нь хүчтэй шүлт уургийн хоёрдогч, анхдагч бүтэц хүртэл
үйлчилж, харилцан адилгүй урттай уургийн хэрчмүүд үүссэнтэй холбоотой.
Хуудас 35