Page 117 - GreenChemistry2023 Emhetgel
P. 117
o
220 C 290 C (a) Нимбэгний хүчил (б)
o
0 КНХ3
0 Кератин
-2
Жингийн алдагдал (%) -4 Дулааны урсгал (W/g) -50 60 °C 158 °C 237 °C 287 °C
o
170 C
90 °C
-6
КНХ4
-8
КНХ3
КНХ2 -100 142 °C
КНХ1 217 °C
-10 Кератин
Нимбэгний хүчил -150
100 200 300 400
100 200 300 400
o
Температур ( C) Температур (°C)
Зураг 7. Кератин, кератин нимбэгний хүчлийн холимог биофильм болон нимбэгний хүчлийн (a)TG
болон (б) DTA үр дүнгийн муруй.
Термогравиметрийн шинжилгээгээр кератин, кератин нимбэгний хүчлийн холимог
биофильм болон нимбэгний хүчлийн дулааны анализыг хийсэн. Зураг 7(а)-д
үзүүлснээр кератин, нимбэгний хүчил болон биофильмүүд хоёр удаагийн жингийн
алдагдалд орж байна. Чийгийн ууршилттай холбоотой бага зэрэг жингийн алдагдалд
кератин 160°C температурт орж, хамгийн их жингийн алдагдал 290°C-ээс эхэлж байна.
Нимбэгний хүчлийн хувьд 170°C температурт хамгийн их жингийн алдагдалж орж
байгаа нь кератины задрал эхлэхээс бага температурт хайлж байна. Харин
биофильмүүдийн хувьд 220°C температураас эхэлж жингийн ихэнх хувиа алдаж
байна. Кератин агууламж их биофильм нь нимбэгний хүчлийн агууламж их
биофильмээс бага зэрэг муу дулааны тэсвэртэй байдал ажиглагдаж байна. Кератиныг
нимбэгний хүчилтэй хольсноор кератины дулаанд тэсвэртэй байдал буурч буй шинж
чанар ажиглагдсан ба бусад судалгааны ажлаас харахад нимбэгний хүчлийн агууламж
ихсэхэд дулаанд тэсвэртэй байдал мөн адил алдагдаж байна. Зураг 7(б)-д
харуулснаар кератины хувьд ойролцоогоор 287°C температурт том өргөн эндотермик
оргил ажиглагдаж байна. Харин нимбэгний хүчлийн хувьд 60°C, 142°C, 217°C
температурт хурц эндотермик оргил байгаа бол биофильмийн хувьд 237°C
температурт хурц эндотермик оргил ажиглагдаж байна. Кератины 287°C дэх оргил
биофильм дээр 237°C шилжсэн. Үүнээс ажиглавал нимбэгний хүчил дулааны задралд
катализаторын үүрэг гүйцэтгэдэг [15] байна.
Суналтын бат бэхийн үр дүн
Хуудас 40