Page 118 - GreenChemistry2023 Emhetgel
P. 118
Суналтын бат бэхийн шинжилгээг биофильм үүссэн тохиромжит агууламж буюу
кератины агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 10 wt% биофильм, кератины
агууламж 15 wt%, нимбэгний хүчлийн агууламж 15 wt% биофильмийг авч харьцуулсан
ба бусад агууламжийн хувьд хэт шингэн эсвэл хатуу хугарамтгай байсан учир
суналтын бат бэхийн туршилтад оруулаагүй болно. Хүснэгт 3-д үзүүлсэнчлэн кератин
болон нимбэгний хүчлийн харьцаа 15:10 биофильмийн суналтын бат бэх 9 МПа,
тасрах үеийн харьцангуй суналт 413% буюу маш өндөр суналтыг үзүүлсэн. Харин
кератин болон нимбэгний хүчлийн харьцаа 15:10 биофильмийн суналтын бат бэх 5
МПа, тасрах үеийн харьцангуй суналт 251% буюу мөн адил өндөр суналтыг үзүүлсэн
ч тохиромжит нөхцөлөөс бага механик шинж чанарыг үзүүлсэн.
Тасрах үеийн харьцангуй
Суналтын бат бэх (МПа)
суналт (%)
К:15 wt%, НХ:10 wt% 9±2 413
К:15 wt%, НХ:15 wt% 5±3 251
Хүснэгт 3. Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмын суналтын бат бэхийн үр дүн.
(a) (б)
Зураг 8. (а) Кератин болон нимбэгний хүчлийн холимог биофильмын суналтын өмнөх зураг; (б)
тасралтын өмнөх зураг
Хуудас 41