Page 123 - GreenChemistry2023 Emhetgel
P. 123

1.12. "Хөдөөгийн шаралзгана (sonchus arvensis.l)-ыг ургамал хамгаалалд хэрэглэх
                        боломжийн  судалгаа"  Б.Пүрэвжаргал  Ц.Уянга  Д.Мөнхцэцэг  Ц.Нямхүү
                        М.Бямбасүрэн"  Ургамал  хамгааллын  эрдэм  шинжилгээний  хүрээлэн
                        Пестицидийн лаборатори


                                                                     1
                                                      1
                                                                                 2
                                            1
                             Б.Пүрэвжаргал , Ц.Уянга , Д.Мөнхцэцэг , Ц.Нямхүү , М.Бямбасүрэн     1
                                      1 Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн
                                                   Пестицидийн лаборатори
                                        2 ХААИС, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль
                                               *Purewjargalbaterdene1@gmail.com

                  ХУРААНГУЙ

                       Бид  хөдөөгийн  шаралзгана  ургамлаас  өтгөрүүлсэн  ханд  бэлтгэн  аллелофатик  идэвх
                   үзүүлдэг  биологийн  идэвхт  нэгдлийн  агууламжийг  тодорхойлж,  ургамлын  гаралтай
                   биопестицид буюу таримал ургамалд хөнөөл учруулдаг хог ургамал, хортон шавжийн эсрэг
                   бэлдмэл гарган авах боломжийг лабораторийн нөхцөлд тогтоолоо. Хөдөөгийн шаралзганы
                   өтгөрүүлсэн  хандны  биохимийн  найрлага  болон  биологийн  идэвхт  бодисын  агууламжийг
                   орчин үеийн багажит анализын арга болох хийн хроматограф масс спектрометр (GC-MS),
                   өндөр мэдрэмжит шингэний хроматографийн (HPLC), спектрофотометр зэрэг багажийг
                   ашиглан  олон  улсын  арга  зүйн  дагуу  тодорхойлоход  нийт  фенолт  нэгдэл  1.08мг,  нийлбэр
                   флавоноид 0.102мг, рутин 0.2 мкг/мл, кверцитин 1.02 мкг/мл, кемпферол 0.7 мкг/мл, ферулын
                   хүчил 9.2 мкг/мл тус тус агуулагдаж байв. Мөн өтгөрүүлсэн ханд нь өвчин үүсгэгч мөөгөнцөр
                   (Fusarium oxysporium) – ийн эсрэг 78.2-84.7%, гербицидэд мэдрэг ургамал болох рапсын үрийн
                   соёололтыг  29-95%  дарангуйлах  аллелопатик  идэвх  тус тус  үзүүлж  байгаа  учир цаашид
                   энэхүү  ургамлаас  биопестицид  гарган  авах  технологийн  судалгаа  хийх  зайлшгүй
                   шаардлагатай байна.

                   ТҮЛХҮҮР ҮГ: Хөдөөгийн шаралзгана, биопестицид, аллелопатик идэвх

               ОРШИЛ

                 Хөдөөгийн шаралзгана (S.Arvensis.L)  нь Европ болон Ази тивээс гаралтай, үрээр болон мөлхөгч
               үндсээр  үрждэг.  Нэг  ургамлаас  гарах  үрийн  тоо  19000-30000  болох  нь  тогтоогдсон  тэмцэх
               шаардлагатай олон наст хог ургамал юм. [1]  Энэхүү ургамалд олон төрлийн биологийн идэвхт
               бодисууд агуулагдах ба  исэлдэлтийн эсрэг, бактери мөөгөнцрийн эсрэг болон аллелопатик идэвх
               үзүүлдэг болохыг гадаадын судлаачид тодорхойлсон байдаг. [2]

                 Химийн найрлагын хувьд ургамлын газар дээрх хэсэгт каротинууд, витамин С, винны хүчил,
               тритерпент нэгдлүүд, инвертоз, инозит, холин, алкалойдууд, иноситол, маннитол, тараксастерол,
               лактуцерол, үндсэнд нэлээд их хэмжээтэй инулин, үрэнд стеарин болон пальмитины  хүчлүүд
               агуулсан тосны агууламж 31.5% тус тус агуулагдаж буйг манай орны эрдэмтэд тодорхойлсон
               байдаг. [3]
                       Хөдөөгийн шаралзгана (S.Arvensis.L) ургамалд олон төрлийн биологийн идэвхт бодис
               агуулагдах  ба  тэдгээрийн  дундаас  фенолт  нэгдэл  нь  илүү  өндөр  идэвхтэй  байдаг.  Хөдөөгийн
               шаралзгана  нь  аллелопатик  буюу  биогербицидийн  үйлчлэлтэй.  Гербицидийн  идэвхжилтэй
               аллелохимийн  бодисыг  фенолт  нэгдэл,  терпент  нэгдэл  гэсэн  2  бүлэгт  ангилдаг.    Хөдөөгийн
               шаралзгана (S.Arvensis.L) нь таннин болон ферулын хүчлийн агууламж өндөртэй  учраас фенолт
               нэгдлийн ангид багтаж байна. [4]

                       Агроэкосистемийн хувьд хог ургамал нь нэлээд асуудалтай байдаг. Хог ургамлын эсрэг
               хөдөөгийн  шаралзгана  ургамлын  химийн  найрлагад  тулгуурлан  түүнээс  нийт  фенолт  нэгдэл
               болон  таннин  болон  ферулын  хүчлийг  ялган  авч  үр  дүнг  судлах  нэн  шаардлагатай  байна.


                                                                                                  Хуудас 46
   118   119   120   121   122   123   124   125   126   127   128