Page 125 - GreenChemistry2023 Emhetgel
P. 125
нэгдэл, нийлбэр флавоноидын агууламжыг, орчин үеийн багажит анализын арга болох хийн
хроматограф, масс спектрометр (GC-MS), өндөр мэдрэмжит шингэний хроматограф (HPLC)
багажаар олон улсын арга зүйн дагуу биохимийн найрлага болон зарим төрлийн флавноид,
ферулын хүчлийн агууламжийг тодорхойлов.
Хөдөөгийн шаралзганад нийт фенолт нэгдэл, нийлбэр флавоноид тодорхойлсон дүн:
Нийт фенолт нэгдлийг галлийн хүчлийн стандарт уусмалын (200мг/мл, 100мг/мл, 50мг/мл,
25мг/мл, 12.5мг/мл, 6.25мг/мл) жиших муруйтай, нийлбэр флавоноидыг кверцитины стандарт
уусмалын (50мг/мл, 25мг/мл, 12.5мг/мл, 6.25мг/мл, 3.125мг/мл, 1.5625мг/мл) жиших муруйтай
харьцуулан тодорхойлов.
Хүснэгт 1. Нийт фенолт нэгдэл нийлбэр флавоноидын агууламж
TPC (mg GAE/g) TFC (mg QE/g)
Хөдөөгийн шаралзгана 1.08 0.102
Тайлбар: TPC-Total phenolic content, TFC- Total flavonoid content, GAE-Gallic acid equal, QE-
Quercitin equal
1гр хөдөөгийн шаралзганад агуулагдах галлын хүчлийн стандарт уусмалын жиших муруйтай
харьцуулан тодорхойлсон нийт фенолт нэгдэл 1.08мг, кверцитины стандарт уусмалын жиших
муруйтай харьцуулан тодорхойлсон нийлбэр флавоноид 1.05мг тус тус байв.
Хөдөөгийн шаралзганы биохимийн найрлагыг тодорхойлсон дүн: Хөдөөгийн шаралзгана
ургамлын өтгөрүүлсэн ханданд биохимийн найрлагыг хийн хроматограф, масс спектрометр
(GC/MS) багажит анализын аргаар тодорхойлов (1-р зураг).
Hud_shar__02_17 , 10-Oct-2022 + 17:28:50
Huduugiin sharalzagana3 Scan EI+
100 17.26;523184064 TIC
4.90e9
Area
17.39
249271472
15.48
170873856
%
11.92
436485408
17.57
77981848
13.43 20.04
112086088 129952688
22.08 Betulin
110413880 24.52
120939040 27.25
187657808
0 Time
7.50 9.50 11.50 13.50 15.50 17.50 19.50 21.50 23.50 25.50 27.50
Зураг 1. Хөдөөгийн шаралзгана ургамлын өтгөрүүлсэн хандны биохимийн найрлага, GC/MS-д
баригдсан дэгдэмхий нэгдлүүд
Хөдөөгийн шаралзгана (Sonchus arvensis) ургамлын өтгөрүүлсэн хандыг хийн хроматографи
масс спектрометр (GC-MS) багажид арга зүйн дагуу шинжилгээ явуулж хромтограммыг багажны
мэдээллийн сантай харьцуулан тодорхойлоход алкалоид, тосны хүчил, тритерпены төрлийн
нэгдлүүд зэрэг исэлдэлтийн эсрэг, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй нэгдлүүд тус тус илэрч байв.
Хөдөөгийн шаралзгана ургамлын ханданд зарим флавноид, ферулын хүчлийн
агууламжийг тодорхойлсон дүн: Хөдөөгийн шаралзгана ургамлын өтгөрүүлсэн ханданд
флавоноид болох кверцитин, кемпферол, апигенин, рутин гол үйлчлэх бодис болох ферулын
хүчлийн стандарт бодисыг 1мг/мл хэмжээтэй найруулсан уусмалаас 100 мкг/мл хэмжээтэй
болтол шингэрүүлэн өндөр мэдрэмжит шингэний хроматографийн багажит анализын аргаар
агууламжийг тодорхойлов (2-р хүснэгт).
Хүснэгт 2. Зарим флавоноид, ферулын хүчлийн агууламж
Флавниод Дээж /мкг/мл/ Бусад судлаачдын /мкг/мл/
Хуудас 48