Page 124 - GreenChemistry2023 Emhetgel
P. 124
Ингэснээр тариалангийн талбайн хог ургамалтай байгальд халгүй аргаар тэмцэх, хүрээлэн буй
орчны хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой ажил болох бөгөөд
энэхүү ургамлын биологийн идэвхт бодисын судалгааг хийж, ургамалд өвчин үүсгэгч мөөгөнцөр
болон аллелопатик идэвхийг судлах нь чухал байна. [1]
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН, АРГА ЗҮЙ
Ханд бэлтгэх: Агаарын хуурай ургамлыг дээж бутлагчид нунтаг болтол жижиглэж, 1:5 (г/мл)
харьцаатайгаар метанолоор 24 цаг хандалсан. Хандлах үедээ хэт авианы баннд (Ultrasonic) 6-7
удаа хандална. Хандыг шүүж, вакуум ууршуулагчаар 50°С-д нэрж өтгөрүүлсэн ба өтгөн хандаа
-4°С хөргөгчид байлгана.
Стандарт уусмал бэлтгэх: Флавониодын стандарт уусмал бэлтгэхэд 99%-ийн цэвэршилттэй
метанолыг ашиглана. Кверцитин, рутин, апигенин, кемпферолын аналитик стандартаас 25 мг
жинлэн авч 25 мл метанолд уусгаж 1000 ppm хэмжээтэй нөөц уусмал бэлтгэв.
Ажлын стандарт уусмал бэлтгэх: Нөөц уусмалаас ажлын стандарт уусмалыг 1.0, 2.5, 5.0, 10,
12.5 ppb концентрацаар бэлтгэн, шингэрүүлэлт хийж, кверцитрин, кемпферол, апигенинийн 97-
99% цэвэршилттэй стандарт бодисыг өндөр мэдрэмжит шингэний хроматографийн багажид 272
нм, 310 нм долгионы уртад, C18, 250 мм× 4,6 мм, 5 мкм баганаар 50 минут гүйлгэн, стандарт
бодисыг таниулав.
Ургамлын өтгөрүүлсэн хандны биохимийн найрлага, биологийн идэвхт бодисыг
тодорхойлох.
Ургамлын өтгөрүүлсэн ханданд биохимийн найрлагыг хийн хроматограф- масс
спектрометр (Perkin elmer Clarus 500 Gas Chromatograph/Mass Spectrometer), багажит анализын
аргаар тодорхойлон, рутин, кверцитрин, кемпферол, апигенин, ферулын хүчлийн агууламжийг
тодорхойлохдоо 99% цэвэршилттэй стандарт бодистой харьцуулан орчин үеийн дэвшилтэт арга
болох өндөр мэдрэмжит шингэний хроматографийн багажаар олон улсын арга зүйн дагуу
тодорхойлов. [5]
Нийт фенолт нэгдэл, нийлбэр флавоноидын агууламж тодорхойлох.
Нийт фенолт нэгдлийн агууламжийг Фолин-Чиокальтын урвалж нь фенолт ба полифенолт
нэгдлүүдтэй урвалд орж хөх өнгө үүсгэх урвал дээр үндэслэн 0,5мл метанолын ханд 10% 0.5мл
0
Фолин-Чиокальтын урвалж, 7.5% 2мл натрын карбонат нэмж 50 С-т 10 минут байлгасны дараа
спектрофотометрийн 765нм долионы уртад гэрлийн эрчмийг хэмжин тодорхойлов.
Нийлбэр флавонойдын агууламжийг флавоноидууд хөнгөн цагааны хлоридтой өнгөт
комплекс үүсгэх урвалж дээр үндэслэн 1мл метанолын ханд 10% 0,2мл хөнгөн цагааны хлорид
(AlCl3), 5.8 мл нэрмэл ус нэмж тасалгааны хэмд 30минут байлгасны дараа спектрофотометрийн
415нм долгионы уртад гэрлийн эрчмийг хэмжин кверцитины стандарт уусмалын жиших
муруйтай харьцуулан тодорхойлов. [6]
Мөөгөнцрийн эсрэг идэвх тодорхойлох
Аллелопати үйлчилгээг рапс (Brassica napus), улаан буудайн (Triticum aestivum L.) үрэнд
турших.
Хөдөөгийн шаралзганы өтгөрүүлсэн хандыг 1%, 3%, 5% концентрацитай ханд бэлтгэн 2
төрлийн рапс (хар, шар), улаан буудайн үрийг ургамлын хандаар усалж соёололтыг тодорхойлох
туршилтыг хяналттай харьцуулан 3н удаагийн давталттай явуулав. Үрийг ариутгахдаа 6-8цаг
нэрмэл усанд дэвтээж савангийн уусмалаар хөөс үүсэхгүй болтол зайлсны дараа 1% гипохлорид
натри (NaOCl) уусмалаар ариутган петрийн аяга бүрд 50 үрийг хийж 120 цаг соёололтыг
тодорхойлов.
СУДАЛГААНЫ ҮР ДҮН
Бид хөдөөгийн шаралзгана ургамлаас өтгөрүүлсэн ханд бэлтгэж спектрофотометрийн
аргаар галлийн хүчил, кверцитины стандарт бодисын жиших муруйтай харьцуулан нийт фенолт
Хуудас 47