Page 127 - GreenChemistry2023 Emhetgel
P. 127
Fusarium spp ТГА /хөдөөгийн шаралзгана/ орчинд ургаж буй өвчин үүсгэгч мөөгөнцөр нь 7 хоногт дунджаар
1мг/мл 78.2%, 5мг/мл нь 84.7% бол /ферулын хүчил/ өвчин үүсгэгч 7 хоногтоо дунджаар 1мг/мл нь 71.7%, 5мг/мл
нь 78.2% идэвх үзүүлсэн. 5% DSMO-ны голд суулгасан өвчин үүсгэгч 7 хоногт дунджаар 1мг/мл 10.8% идэвх
үзүүлсэн. Дээрх үзүүлэлтээс харахад хөдөөгийн шаралзганы алкалоид нь Fusarium oxysporum өвчин үүсгэгчийг
дарангуйлах чадвар өндөр байна.
Хөдөөгийн шаралзгана (S.Arvensis.L)-ийн аллелопати үйлчилгээг рапс (Brassica napus), улаан буудайн
(Triticum aestivum L.) үрийн соёололтын эрчимд нөлөөлсөн үр дүн:
Хөдөөгийн шаралзганы өтгөрүүлсэн хандыг 1, 3, 5 хувь концентрацитай ханд бэлтгэн 2 төрлийн рапс (хар, шар),
улаан буудайн үрийг ургамлын хандаар усалж соёололтыг тодорхойлох туршилтыг хяналттай харьцуулан 3н
удаагийн давталттай явуулав. Үрийг ариутгахдаа 6-8цаг нэрмэл усанд дэвтээж савангийн уусмалаар хөөс үүсэхгүй
болтол зайлсны дараа 1% гипохлорид натри (NaOCl) уусмалаар ариутган петрийн аяга бүрд 50 үрийг хийж 120 цаг
соёололтыг тодорхойлов.
Хүснэгт 4. Хөдөөгийн шаралзгана (Sonchus arvensis)-ийн хандны аллелопатик үйлчилгээг рапс, улаан буудайн
үрэнд туршсан дүн
Дарангуйлсан хувь %
Ханд
Хяналт 1% 3% 5%
Улаан буудай 20 10.8 19.4 10.8
Рапс (хар) 0 28.8 38.3 75.6
Рапс (шар) 0 66.2 83.4 95.5
Хар, шар рапсын үрийн соёололт 1%-ийн хандад 28.8% болон 66.2%, 3%-ийн хандад 38.3 болон 83.4,
5%-ийн хандад 75.6 болон 95.5% тус тус дарангуйлагдсан бол буудайн соёолсон үрийн тоо хяналт 20%,
1%-ийн хандад 10.8%, 3%-ийн хандад 19.4%, 5%-ийн хандад 10.8% байгаа нь буудайн үрийн
соёололтод нөлөөлөхгүй болохыг харуулж байна. Хөдөөгийн шаралзганы 5%-ийн ханд нь рапсын шар
үрэнд хамгийн сайн үйлчилсэн байна.
ШҮҮН ХЭЛЭЛЦЭХҮЙ
Хөдөөгийн шаралзганыг ургамал хамгаалалд хэрэглэх талаар судалгааны ажил хомс боловч Монгол оронд
өргөн тархсан хог ургамал учир ургамлын морфологи, физиологи, химийн найрлага, тархалт, тэмцэх аргийн
талаар ном сурах бичиг цөөнгүй байдаг. Тухайлбал Ц. Володя, “Монгол орны эмийн ургамлыг эмнэлэгт хэрэглэх
аргачлал” [3] номд химийн найрлагын хувьд ургамлын газар дээрх хэсэгт каротинууд, витамин С, винны хүчил,
тритерпент нэгдлүүд, инвертоз, инозит, холин, алкалойдууд, иноситол, маннитол, тараксастерол, лактуцерол,
үндсэнд нэлээд их хэмжээтэй инулин, үрэнд стеарин болон пальмитины хүчлүүд агуулсан өөхөн тос 31.5% тус
тус агуулагддаг болохыг тэмдэглэсэн байдаг ба бидний биохимийн найрлагыг тогтоосон үр дүнтэй дүйцэж байв.
1. Rahmat Ali Khan, нарын S.arvensis L-ийн флавоноид ба олон төрлийн антиоксидант шинж чанарыг
тодорхойлох ажлыг гүйцэтгэсэн ба дөрвөн төрлийн ханд (метанол, н-гексан, хлорформ, этилацетат) бэлтгэж,
биологийн идэвхт бодис, флавноидын агууламжийг тодорхойлоход метанолоор хандалсан хандны хамгийн
өндөр агууламжтай байсан ба кверцитин 0.78 мкг/мл, рутин-0.457 мкг/мл, кемпферол-0.94 мкг/мл хэмжээтэй
илэрсэн нь бидний судалгааны ажилтай ойролцоо байв.
2. T. Bashir, W. Anum [2] нарын лабораторийн нөхцөлд хөдөөгийн шаралзганы (Sonchus arvensis) хандыг
эрдэнэ шишийн үрийн суулгацын өсөлтийг дарангуйлах аллелопатик идэвхийг тодорхойлсон судалгааны
ажилд 1-4%-ийн ургамлын хандыг ашиглахад концентраци буюу аллелохимийн нэгдлүүдийн агууламж
нэмэгдэх тусам дарангуйлах идэвх шугаман байдлаар өсөж 4%-ийн ханд хамгийн өндөр үр дүн үзүүлж байгааг
тодорхойлсон байна.
3. Д.Ичинхорлоо “Органик хөдөө аж ахуйн гарын авлага” [7] номд хөдөөгийн шаралзганы иш навчаар
бэлтгэсэн усан хандыг 7-8цаг хандалж 4-6 хоногийн зайтай шүршиж хэрэглэхэд гуалах өвчний эсрэг үр дүнтэй
болохыг тэмдэглэсэн байдаг. Лабораторийн нөхцөлд улаан лооль болон бусад ургамалд хөрсөөр дамжин
халдварладаг F.oxysporum өвчин үүсгэгчийн эсрэг туршилт явуулахад 1% болон 5%-ын ханд нь 78.2%, 84.7%
идэвх үзүүлэв.
ДҮГНЭЛТ
Хуудас 50