Page 131 - GreenChemistry2023 Emhetgel
P. 131

синтетических жирных кислот, 2021; Ниёзова, Продукты переработки животных и растительных жиров,
        2023).  Амьтан,  ургамлын  гаралтай  өөх  тос нь  глицерин болон  тосны  хүчлийн  үлдэгдэлээс  бүрдсэн
        триглицерид  хэлбэртэй  байдаг.  Триглицеридийн  найрлаганд  хоёр  ба  түүнээс  дээш  хоёрлосон
        холбоотой хүчил байвал сульфоэфиржүүлэх үед гадаргуугийн идэвхт чанар муутай сульфо тос үүснэ.
        Тиймээс сульфо тос гарган авах түүхий эд нь С8-С18 бүхий моноений хүчлээр баялаг амьтан, ургамлын
        гаралтай  шингэн  төлөвтэй  тос  байх  нь  илүү  тохиромжтой  гэж  үздэг  (N.Zeeshan,  2012).  Ханаагүй
        хүчлийн  агуулга  өндөртэй  шингэн  тосыг  сульфожуулахад  тосны  дээд  молекулт  ханаагүй  хүчлийн
        хоёрлосон холбоонд сульфо бүлгийг нэгдүүлснээр уг тос нь усанд уусах чадвартай болдог. Энэхүү
        шинж чанар дээр үндэслэн арьс шир, ноос нэхмэлийн үйлдвэрийн дамжлагуудад хэрэглэгддэг ГИБ-ыг
        гарган авдаг байна.
        1990-2000 онуудад манай эрдэмтэд найрлагандаа 60 хүртэл хувийн олейны хүчил агуулсан тарваганы
        тосыг  хүхрийн  хүчлээр  үйлчлэн  тарваганы  сульфо  тос  бэлдмэлийг  гарган  авч  үйлдвэр  практикт
        нэвтрүүлж байжээ (Патентийн Д.д. 766, 1992). Одоо үед тарваганы тосыг энэ төрлийн түүхий эдээр
        ашиглах боломжгүй болсон бөгөөд найрлагандаа 2-чийн холбоо бүхий ханаагүй тосны хүчил зонхилон
        агуулах, олдоц сайтай түүхий эдээр орлуулж шинэ төрлийн гадаргуугийн идэвхт бэлдмэл гарган авах
        нь чухал асуудлын нэг болоод байна.
        Иймээс бид эх  орны  хөрсөнд  тариалсан,  түүхий  эдийн  нөөцтэйд тооцогдох тослог  ургамлын  тосыг
        (рапсыг)  сульфожуулах  урвалыг  шат  дараалан  явуулж  арьс  шир,  ноос  нэхмэлийн  үйлдвэрүүдэд
        хэрэглэгдэх гадаргуугийн идэвхт үйлчлэлтэй, байгальд үл задрах бодис агуулаагүй бэлдмэлийг гарган
        авах  технологийн  процессын  горимыг  тогтоож,  үйлдвэрлэл  практикт  нэвтрүүлэх  боломжийг  судлан
        тогтоохыг зорилоо.

        Судалгааны материал, арга зүй

        Судалгааны  объект:  Сэлэнгэ  аймгийн  Баянгол  суманд  (хуучнаар  Баруунхараагийн  САА)  байрлах
        “Майнд  Тэч”  ХХК  тослог  ургамлын  үр  боловсруулах  үйлдвэрийн  боловсруулсан  рапсын  тосыг
        судалгааны объектоор ашиглав.

        Түүхий эд болон сульфожуулсан тосны шинжилгээ: Рапсын тос болон сульфожуулсан рапсын тосны
        физик-химийн үзүүлэлтүүдийг ургамлын гаралтай тос болон ГИБ-ын чанарыг тодорхойлдог стандарт
        арга  зүйн  дагуу  тодорхойлов  (MNS4185:93;  ГОСТ22567.6-87).  Цэвэр  рапсын  тосны  найрлагыг  “GC,
        Thermo Scientific-Trace 1310” маркийн хийн хроматографи – масс спектрометрийн (ХХ-МС) багажны
        тусламжтайгаар  С19:0,  CH3(CH2)17COOH  дотоод  стандартыг  ашиглан  тодорхойлсон  (TSQ8000-triple
        Quandrupole MS” детектор, 30м x 0.25мм Dx0.25µm колонк). Сульфожуулсан тосны найрлагыг “Bruker
        –  ALPHA  II”  маркийн  нил  улаан  туяаны  (НУТ)  спектроскопийн  багажны  тусламжтай  тодорхойлсон
        (Д.Монхообор, 2009), .

        Сульфожуулах урвалыг явуулах нөхцөл: Сульфожуулах урвалыг лабораторийн нөхцөлд бага оврын
        реакторт явуулав. Рапсын тосыг концентрацитай хүхрийн хүчилтэй урвалд оруулж, натрийн хлорид
        болон аммиакийн уусмалаар шат дараалан саармагжуулах замаар  сульфо тосыг гарган авсан.
        Үйлдвэр, практикт турших: Сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалт болон арьс ширны
        үйлдвэрийн анхан шатны боловсруулалтанд 2 хувийн савангийн уусмалыг туршив.   Монгол хонины
        бүдүүн  ноосон  ээрмэлээр    сүлжсэн  бүтээгдэхүүний  нойтон  боловсруулалтын  туршилтыг  туршилт-
        үйлдвэрлэлийн зориулалттай угаах, сэгсрэх, хатаах машин зэрэг тоног төхөөрөмжүүд дээр явуулсан.

        Үр дүн ба хэлэлцүүлэг
        Ургамлын  гаралтай  тос  болох  рапсын  тосны  физик  химийн  үзүүлэлтүүдийг  тодорхойлж,  дүнг  1-р
        хүснэгтэнд үзүүлэв.
                                                                     Хүснэгт 1. Рапсын тосны физик-химийн үзүүлэлтүүд







                                                                                                      Хуудас 54
   126   127   128   129   130   131   132   133   134   135   136