Page 135 - GreenChemistry2023 Emhetgel
P. 135
Хүснэгт 6. ГИБ-үүдийн шинж, чанарын харьцуулалт
“Рапсын сульфо тос” “Тарваганы сульфо тос”
Үзүүлэлтүүд бэлдмэл бэлдмэл УСТ-4183-93
Гадаад байдал Зууралдамхай масс нэгэн жигд Зууралд. шингэн бодис, нэгэн
масс жигд масс
Өнгө Бор шаргал Шаргал
Уусах чанар Удаандаа сайн уусна Усанд бага зэрэг уусна
Чийгийн хэмжээ, % 6.5 10-15%
Хүчлийн тоо, 140 115-125
мг КОН/1 гр
Иодын тоо, 36.65 25-32
гJ2/ 100г
Саванжилтын тоо, 208.6 175-185
мгКОН/гр
Эфирийн тоо, 68.6 55-65
мгКОН/1 гр
1%-ийн уусмалын pH 6.7 6.5-7
1%-ийн уусмалын 2 цагаас 2 цагаас
тогтвор дээш дээш
Хүснэгтээс харахад Рапсын тосноос гарган авсан бэлдмэлийн физик, химийн үзүүлэлтүүд Тарваганы
тосноос гарган авсан бүтээгдэхүүний үзүүлэлтүүдтэй ижил төсөөтэй байгаа нь уг бэлдмэлийг ноос
нэхмэлэн бүтээгдэхүүний анхан шатны боловсруулалтанд угаагч, эмульсжүүлэгч хэлбэрээр ашиглаж
болохыг харуулж байна.
“Сульфо тос” бэлдмэлийг арьс ширний анхан шатны угаалга болон сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн
боловсруулалтад хэрхэн нөлөөлж байгааг бага оврын үйлдвэр дээр туршихад арьсны бохирдлыг сайн
арилгаж байсан ба гадаргуугийн толигор чанар сайн, үслэгийн ширхэгтийг уян зөөлөн болгож байв.
Мөн сүлжмэл бүтээгдэхүүний өнгөний эрчим, ханалтанд сайнаар нөлөөлж байгаа нь уг бүтээгдэхүүнийг
үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой юм.
ДҮГНЭЛТ
1. Рапсын тосноос гадаргуугийн идэвхтэй бодис гарган авах зорилгын хүрээнд рапсын тосны
химийн найрлага, шинж чанарыг судлахад нийт ханаагүй тосны хүчлийн агуулга 86.76% ба үүний
72.1% нь нэг хоёрчийн холбоо агуулсан моноений хүчлүүд байгаа нь рапсын тосыг сульфожуулах
урвалд оруулан гадаргуугийн идэвхт бэлдмэл гарган авахад зохимжтой түүхий эд болохыг
тогтоов.
2. Рапсын тосыг сульфожуулан ГИБ гарган авах технологийн зохимжтой горимыг судлан тогтоов.
Үүнд: Сульфожуулах агентийн хэмжээг түүхий эдийн хэмжээнд 30 мас.%-иар тооцох, хутгалтын
0
эргэлтийн хурдыг 200 эрг/мин, орчны температурыг 15 С-ээс бага байлгах нь илүү зохимтой
болохыг тогтоов.
3. “Сульфо тос” ГИБ-ын шинж чанарыг ижил төстэй бүтээгдэхүүний шинж чанартай харьцуулахад
ойролцоо байгаа ба усанд уусахдаа илүү сайн, тогтвортой, хөөсрөлт сайн үүсгэж байгаагаас уг
бэлдмэлийг арьс шир, ноос нэхмэлийн үйлдвэрийн угаах, эмульсжүүлэх, тослох дамжлагуудад
ашиглах бүрэн боломжтой юм.
4. “Сульфо тос” ГИБ-ыг арьс, шир, ноос нэхмэлэн бүтээгдэхүүний анхан шатны болон гүйцэтгэн
боловсруулах дамжлагуудад туршихад үр дүн сайтай, бусад импортын бүтээгдэхүүнтэй
харьцуулахад гадаргуугийн идэвхт үйлчлэл сайн байгаа нь тогтоогдов.
Ном зүй
Хуудас 58