Page 138 - GreenChemistry2023 Emhetgel
P. 138

1.14. "Биоэлектрохимийн  систем  ашиглан  хаягдал  уснаас  эрчим  хүч  гарган  авах  судалгаа"
              Э.Золзаяа Д.Хишигшинэн Б.Юмчмаа Р.Чинзориг Д.Эрдэнэчимэг МУИС-ийн ХШУИС Хими
              Биологийн Инженерчлэлийн Тэнхим


                       Б.Юмчмаа, Д.Хишигшинэн, Э.Золзаяа, Р.Чинзориг, Д.Эрдэнэчимэг*
                       МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургууль

                                     Хими, Биологийн Инженерчлэлийн Тэнхим

                                          * Erdenechimeg@seas.num.edu.mn

              Хураангуй
                Усны бохирдол нь сүүлийн жилүүдэд аж үйлдвэрийн хурдацтай хөгжлөөс шалтгаалж

            эрс нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийн асуудал болоод байна. Хотжилт аж үйлдвэржилт

            эрчимтэй хөгжихийн хэрээр ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар усыг ашиглах хэмжээ
            нэмэгдэж улмаар цэвэр усны нөөц буурч  усны хомсдолд орж байгаа нь улам бүр анхаарал

            татаад  байна  [5].  Иймээс  ойрын  жилүүдэд  цэвэр  усны  хүртээмжийг  сайжруулах  нь  улс
            орнууд, дэлхий нийтийн нэн тэргүүнд анхаарал тавих, шийдвэрлэх асуудал болоод байна.

            Энэ асуудлын нэг шийдэл нь хаягдал усыг боловсруулж эргүүлэн ашиглах явдал юм.  Бохир
            уснаас бохирдуулагч бодисыг зайлуулах янз бүрийн технологиудыг боловсруулсан байдаг.

            Гэсэн хэдий ч эдгээр аргуудын ихэнх нь өндөр өртөгтэй, шинэ хог хаягдал үүсгэдэг бөгөөд

            хүнд металлыг  зайлуулахад чиглэдэг. Энэхүү судалгаагаар шинэ экзоэлектрогенийн омог
            болох Shewanella sp.-г био-түлшний элемент (MFC)-ийг бүрдүүлэгч гол бүрэлдэхүүн хэсэг

            болгон ашигласан [9]. Эдгээр тусгаарлалтыг био цахилгаан химийн системд (БЦХ) цэвэр

            өсгөвөр болгон ашигласан. Мөн био цахилгаан гарган авах явцдаа үйлдвэрийн хаягдал
            усыг  цэвэршүүлэх  судалгаа  явуулсан  бөгөөд  тус  ажлын  хүрээнд  дараах  судалгааны

            ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:

                1.  Ахуйн  болон  үйлдвэрийн  хаягдал  усны  дээжүүдэд  химийн  болон  физик

                    үзүүлэлтүүдийг тодорхойлох
                2.  Тэжээлт орчин бэлтгэх, сонгох, микроорганизмыг өсгөвөрлөх

                3.  Микроорганизмын морфологийн шинжийг тодорхойлох, микроорганизмыг тоолох

                4.  Микроорганизмын оролцоотой кинетик судалгаа хийх
                5.  Био-түлшний элемэнт (MFC)-ийг угсрах, цахилгаан энерги гарган авах боломжийг

                    судлах


                       Бохир  усны  шинжилгээний  үр  дүнд  биологийн  болон  химийн  хүчилтөрөгчийн
            хэмжээ  стандартын  шаардлагаас  өндөр  илэрсэн  бөгөөд  исэлдэх  процесс  идэвхтэй

            явагдсаныг илтгэсэн. Иймд ахуйн болон үйлдвэрийн хаягдал уснаас  3-н төрлийн тэжээлт
            орчинд 79 ширхэг петрийн аяганд дээж өсгөвөрлөсөн ба түүнээсээ 40 ширхэг цэвэр өсгөвөр



                                                                                                      Хуудас 61
   133   134   135   136   137   138   139   140   141   142   143