Page 141 - GreenChemistry2023 Emhetgel
P. 141

Судалгааны ажлын зорилго нь Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас буюу

        “Урьдчилан  цэвэрлэх  байгууламж”-ийн  бохир  усны  үзүүлэлтийг  тодорхойлж  дүгнэлт
        өгөх, бохир усны органик, органик бус хэсэг, хүнд металлыг микробиологи адсорбцын

        аргаар цэвэрлэх тухай.
        ✓  Хот  орчмын  хөрс,  усны  зарим    хүнд  металлын  судалгаа,  магистрын  ажил,  П.Зина,

            судалгааны ажилд нийслэл Улаанбаатар хот орчмын ус, хөрсний  нэг хэсэг болох хүнд

            металлын бохирдлын үнэлгээ. МУИС-2013 он
        ✓   Хаягдал ус цэвэршүүлэлтэд биотехнологийн аргыг туршсан үр дүн, магистрын    ажил,

            Ж.Гандолгор, МУИС-2015 он












            Судалгааны ажлын үндэслэл, шинэлэг тал, ач холбогдол
                 Төв  цэвэрлэх  байгууламж  нь  анх  1954  онд  ашиглалтад  орохдоо  хоногт  40  мянган

        метр.куб ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадалтай байсан. Харин одоогийн байдлаар хоногт

        160-190  мянган метр.куб  ахуйн  болон үйлдвэрийн бохир  ус  хүлээн авч цэвэрлэдэг  болоод
        байна. Мөн лаг боловсруулах байгууламжгүй учир хоногт 1000-1200 метр куб нойтон лагийг

        ил талбайд хатаадаг. Эндээс 900 мянган метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс
        бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна.


                Бохир ус цэвэрлэх шингээх, химийн тунадасжуулах, мембран шүүлтүүр, ион солилцох
        зэрэг  хэд  хэдэн  арга  техникийг  ашигладаг.  Гэсэн  хэдий  ч  эдгээр  цэвэрлэх  аргууд  нь  өртөг

        өндөртэй,  химийн  болон  эрчим  хүчний  хэт  их  хэрэгцээ,  их  хэмжээний  аюултай  лаг  болон

        хоёрдогч  бохирдуулагч  үйлдвэрлэх  зэрэг  олон  сул  талуудтай.  Харин  биоэлектрохимийн
        систем нь бохир уснаас металлыг зайлуулах, нөхөн сэргээх хамгийн шинэлэг ус цэвэршүүлэх

        технологийн  нэг  юм.    Биоэлектрохимийн  процесс  нь  экзоэлектроген  микробуудыг
        биокатализатор болгон ашиглах замаар органик бодисын химийн энергиэс цахилгаан гүйдэл

        үүсгэдэг  орчин  үеийн  биоинженерийн  төхөөрөмж  бүхий  систем  юм.  Биоэлектрохимийн

        процесс  нь бохир усыг цэвэрлэх явцдаа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг тул орчин үеийн
        бохир ус цэвэрлэх дэвшилтэт технологи гэж тооцогддог. Эдгээр нь өндөр үр ашигтай, бага

        эрчим хүч зарцуулдаг бөгөөд байгаль орчинд аюулгүй ногоон технологи тул уг судалгааны
        ажлыг хийх үндэслэлийн нэг болов.





                                                                                                      Хуудас 64
   136   137   138   139   140   141   142   143   144   145   146