Page 140 - GreenChemistry2023 Emhetgel
P. 140
металлуудыг агуулдаг. Түүнчлэн дэлхийн усны хэрэглээний 22 хувийг аж үйлдвэрийн усны
хэрэглээ дангаараа эзэлдэг. Бохир усан дахь металлын өндөр концентраци нь хүний эрүүл
мэндэд хорт хавдар, зүрх судасны өвчин, цусны даралт ихсэх, чихрийн шижин, бөөрний
гэмтэл болон бусад холбогдох эрүүл мэндийн асуудлууд үүсгэдэг. Тиймээс хүнд металл
агуулсан үйлдвэрийн бохир усыг хаяхаас өмнө цэвэрлэх шаардлагатай байдаг [12].
Адсорбцийн болон бусад ус цэвэрлэгээний технологиуд нь хүнд металлыг үр ашигтайгаар
зайлуулж чаддаггүй. Мөн уламжлалт нөхөн сэргээх арга нь өртөг өндөртэй ба байгальд ээлгүй
зэргээс үүдэн шинэ технологиудын хөгжүүлэлт судалгаа эрчимтэй явагдаж байна. Үүний нэг
нь цахилгаан идэвхт бактерийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхтэй зэрэгцэн хүнд
металлыг зайлуулахад ашиглах ирээдүйтэй технологи юм. Энэ технологи нь бактерийн
исэлдэх чадварыг ашиглан биоэлектрохимийн процесс явуулан катодын камерт хүнд
металлыг зайлуулдаг. Энэ технологийг био-түлшний элемент (MFC) гэдэг бөгөөд цахилгаан
идэвхт бактери (экзоэлектрогеник бактери) гол нөлөө үзүүлдэг [12]. Бид энэ бактерийг хатуу
орчин болон шингэн орчинд цэвэр өсгөвөр ялган гаргаж авч хаягдал усыг цэвэрлэн эрчим хүч
гаргаж авах шинэлэг технологийг хийж гүйцэтгэх зорилготой ажилласан. Түүнчлэн уг
технологийг уул уурхай болон дулааны цахилгаан станц зэрэг олон салбарт нэвтрүүлснээр
өртөг багатайгаас гадна мөн ашигтай нээн илрүүлж амжаагүй үр өгөөжүүдийг өгөх боломжтой
ирээдүйтэй технологи юм.
Судлагдсан байдал, товч түүх
Хаягдал усыг микроорганизмын тусламжтайгаар цэвэрлэх мөн эрчим хүч үйлдвэрлэх
судалгаа нь хорьдугаар зууны эхэн үеэс судлагдан, өнөөг хүртэл судалгаа эрчимтэй хөгжиж
байна.
Монгол оронд биоэлектрохимийн аргаар хийгдсэн судалгаа одоогоор хийгдээгүй байна.
Бактериас эрчим хүч гаргаж авах санааг 1911 онд Дархамын их сургуулийн ургамал судлалын
профессор М.С.Поттер санаачилсан [2]. Бичил биетүүд органик нэгдлүүдийг хэрхэн задалдаг
талаар судалгаа хийхдээ цахилгаан эрчим хүчийг бас үйлдвэрлэдэг болохыг олж илрүүлсэн.
3
Өнөөгийн байдлаар Америкт хаягдал уснаас 0.5kWh/m буюу хамгийн өндөр эрчим хүч
үйлдвэрлэсэн талаар мэдэгдсэн бөгөөд энэ технологийн судалгаа маш эрчимтэй хөгжиж
байгааг харуулж байна.
Монгол оронд судлагдаж байсан бохир ус цэвэрлэх судалгааны ажлууд:
✓ Ахуйн болон үйлдвэрийн хаягдал усыг микробиологи, адсорбцын аргаар цэвэршүүлэн
судалгаа, химийн ухааны докторын зэрэг горилсон бүтээл, Д.Мөнхжаргал, МУИС-2015
он
Хуудас 63