Page 139 - GreenChemistry2023 Emhetgel
P. 139

ялган авч ургуулаад морфологийн шинж, бактери тоолох (гэрлийн шингээлт болон Кохын

            шингэрүүлэлтийн арга) судалгааг хийсэн. Мөн лагийн дээжид  5-н төрлийн тэжээлт орчинд
            50 ширхэг петрийн аяганд дээж өсгөвөрлөсөн ба түүнээсээ 24 ширхэг цэвэр өсгөвөр ялган

            авч  ургуулаад  морфологийн  шинж,  бактери  тоолох  судалгааг  хийсэн  бөгөөд  эдгээр
            бактериуд электрохимийн хэмжилтэд хамгийн өндөр исэлдэлтийг харуулсан. Туршилтын

            дүнд 2672мА гүйдэл үзүүлсэн АХ1 бактери E.Coli болох нь 98%, 2425мА гүйдэл бүхий ҮХ1

            өсгөвөр Morganella morganii болох нь 99%, 2778мА гүйдлийн хүч үзүүлсэн АХ-29 өсгөвөр
            Serratia  liquefaciens  болох  нь  93%  -ийн  магадлалтай    батлагдсан  бол  Лаг  8  өсгөврийн

            ангилал  зүйг  тодорсонгүй.  Эдгээр  4  цэвэр  өсгөвөрийн  ангилал  зүйг  тодорхойлсноор
            экзоэлектроген  омгийн  бактери  болохыг  баталсан.  Туршилтын  дүнд  микроорганизм

            ашиглан био-түлшний элементийн тусламжтай цахилгаан гарган авах боломжтой болохыг

            тогтоосон.

        Түлхүүр  үг—  Үйлдвэрийн  бохир  ус,  Металлыг  нөхөн  сэргээх,  Экзоэлектрогенийн  төрөл,
        Биоэлектрохимийн систем, Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл






















          I. Удиртгал

              Хүн  ам  ихээр  өсөж,  хотжилт  явагдан,  ахуйн  болон  аж  үйлдвэрийн  зориулалтаар  ус

        хэрэглэх  нь  ихэссэнтэй  холбоотойгоор  усны  хэрэгцээ  улам  бүр  нэмэгдэж,  ундны  усны
        хомсдолд орох нөхцөл үүсээд байна. Дэлхий нийтийн туршлагаас харахад усны хомсдол нь

        хоол хүнсний гачигдал, орчны бохирдол зэрэг олон хямралын эх үүсвэр болж байдаг. Иймээс

        ойрын  жилүүдэд  цэвэр  усны  хүртээмжийг  сайжруулах  нь  улс  орнууд,  дэлхий  нийтийн  нэн
        тэргүүнд  анхаарал  тавих,  шийдвэрлэх  асуудал  болоод  байна.  Энэ  асуудлын  хамгийн  зөв

        шийдэл нь хаягдал усыг боловсруулж эргүүлэн ашиглах явдал юм [12]. Тэр дундаа үйлдвэрийн
        хаягдал ус нь хүний эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх төрөл бүрийн хүнд





                                                                                                      Хуудас 62
   134   135   136   137   138   139   140   141   142   143   144