Page 134 - GreenChemistry2023 Emhetgel
P. 134

Судалгааны дүнгээс харахад рапсын тосыг сульфожуулан гадаргуугийн идэвхтэй бүтээгдэхүүн гарган
        авахад дараах нөхцөлүүдийг илүү зохимжтой болохыг тогтоов. Үүнд:
        сульфожуулах агентийн хэмжээ 30%
            -   хутгалтын эргэлтийн хурдыг 200 эрг/мин
        Технологийн  зохимжтой  горимыг  тогтоох  математик  загварчлалын  аргаар  хийсэн  4  туршилтын
        материалын балансыг тооцож, дүнг доорх хүснэгтэнд үзүүлэв.

        Хүснэгт 5. Сульфожуулах процессийн материалын баланс


                Туршил-                      Орсон                                    Гарсан
                 тын №
                             Рапсын        m          m          m      Сульфо тосны      m          m
                             тосны      H2SO4, гр   NaCI, гр   NH3, гр   хэмжээ, гр   усан үе, гр   алдагдал
                            хэмжээ, гр                                                               гр
                   1          300       75 (25%)      260       42.1       387.1        245.5       44.5

                   2          300       75 (25%)      260       42.1       392.4        245.5       39.2
                   3          300       90 (30%)      260       42.1       378.7        245.5       67.9

                   4          300       90 (30%)      260       42.1       382.2        245.5       64.4


        Рапсын тосноос гадаргуугийн идэвхт бэлдмэл гарган авах туршилтанд нийт орсон орцын хэмжээ
        ~677,1 гр байсан бол урвалын дүнд дунджаар 380 гр бүтээгдэхүүн үүсч, 245 гр усан үеийг зайлуулж,
        ~50 гр нь урвал явуулсан реакторын ханаар үлдэж байв. Бүтээгдэхүүний гарц 50-60 мас.% байна.

        Гарган авсан “Рапсын сульфо тос” гадаргуугийн идэвхт бэлдмэл нь усанд уусахдаа сайн, тогтвортой,
        хөөсрөлт  сайн  үүсгэж  байгаагаас  харахад  түүхий  эдийн  жингийн  25-30  хувиар  тооцон  сульфожих
        урвалыг явуулах нь илүү зохимжтой болох нь харагдаж байна.
        Сульфожуулах урвал явагдсан эсэхийг Нил улаан туяаны спектроскопийн аргаар судалж, дүнг зураг 2-
        т харуулав.





















                             Зураг 2. Рапсын тос болон 20,25,30 хувийн хүхрийн хүчлээр сульфожуулсан
                                             рапсын тосны НУТ-ны спектрограмм

                                                                        -1
                                                                                  -1
        Гарган авсан бүтэгдэхүүний НУТ-ны дүнгээс харахад 1200 см , 929 см  мужуудад S=О, S-O бүлгийн
        валентын  хэлбэлзлийн  шингээлт  илэрсэн  нь  сульфожих  урвал  явагдсаныг  баталж  байна
        (Д.Монхообор, 2009).
        Рапсын  тосыг  сульфожуулах  замаар  гарган  авсан  “Сульфо  тос”  бүтээгдэхүүний  шинж  чанарыг
        “Тарваганы сульфо тос” бэлдмэлийн шинж чанартай харьцуулан, дүнг 6-р хүснэгтэнд үзүүлэв.




                                                                                                      Хуудас 57
   129   130   131   132   133   134   135   136   137   138   139