Page 132 - GreenChemistry2023 Emhetgel
P. 132
№ Үзүүлэлтүүд Туршилтанд авсан Рапсын тос
рапсын тосны дээж (MNS.GB.1536:2015;
MNS.6646:2016)
1 Чийг ба дэгдэмхий бодисын жингийн 0.1 0.10-0.30
хэмжээ (% ихгүй)
0
2 Харьцангуй нягт, гр/см , 20 С 0.925 0.914-0.920
3
3 Хугарлын илтгэгч, nd 20 1.474 1.465-1.469
4 Хүчлийн тоо, мг КОН/1г 0.188 0.3-6.0
5. Иодын тоо, г J2/100 г 136.0 94-120
6 Саванжилтын тоо, мг КОН/1г 169.9 183-193
7 Эфирийн тоо, мг КОН/1г 169.71 -
Рапсын тосны физик химийн үзүүлэлтүүдээс харахад хүчлийн тоо 0,188 мг КОН/г байгаа нь Монгол
улсад мөрдөгдөж байгаа хүнсний зориулалтын рапсын тосны хүчлийн тоон үзүүлэлттэй харьцуулахад
бага байгаа нь уг тос маш цэвэр байгааг илтгэж байна. Мөн рапсын тосны химийн найрлага болох
хүчлийн бүрдэл хэсгийг тодорхойлохын тулд тосыг метилжүүлэх урвалд оруулж тосны хүчлийн
метилийн эфир хэлбэрт оруулж ХХ-МС-ийн аргаар судалсан ба дүнг 1-р зураг болон 2-р хүснэгтэнд
үзүүлэв.
Зураг 1. Рапсын тосны хроматограмм
ХХ-МС-ийн дүнгээс харахад рапсын тосны найрлаганд ханаагүй хүчил болох олейны хүчил 64.57
мас.% (C18:1), линолийн хүчил ~3.13 мас.% (C18:2) зонхилон агуулагдаж байна. Мөн ханасан хүчлүүд
болох пальмитиний (C16:0), стеарины хүчлийн (C18:0) агуулга харгалзан 9.39 ба 6.37 мас.% байгаа
бөгөөд нийт ханаагүй тосны хүчлийн агуулга 83.69% ба үүний 72.1% нь нэг хоёрчийн холбоо агуулсан
моноений хүчлүүд байна. Тосны хүчлийн бүрдэл хэсгээс харахад рапсын тосыг сульфожуулах урвалд
оруулан сульфо тос гарган авахад зохимжтой түүхий эд гэж үзэн цаашид тосны дээжийг
концентрацитай хүхрийн хүчилтэй сульфожуулах урвалд оруулав.
Хүснэгт 2. Рапсын тосны хүчлийн голлох бүрдэл
(нийт тосны хүчилд харьцуулснаар)
Агуулга, мас. %
№ Тосны хүчлүүд С-ийн атом Дээж MNS 6646-2016
(хүнсний тос)
1 Миристины хүчил С14:0 0.06 0-0.2
2 Пальмитины хүчил C16:0 9.39 1.5-7
3 Пальмитолейны хүчил C16:1 0.28 0-3.0
4 Стеарины хүчил С18:0 6.37 0.5-3.1
5 Олейны хүчил C18:1 64.57 50-70
6 Линолийн хүчил С18:2 3.13 11-30
7 Линолений хүчил С18:3 6.37 5-14.0
8 Бегений хүчил С20:0 0.38 0-3.0
9 Гондойны хүчил С20:1 7.25 0.1-15.0
10 Эйкозадиений хүчил С20:2 0.22 0-1.0
11 Бегений хүчил С22:0 0.08 0-2.0
12 Эрукийн хүчил С22:1 2.69 0-5.0
Хуудас 55