Page 130 - GreenChemistry2023 Emhetgel
P. 130
1.13. "Рапсын тосноос гадаргуугийн идэвхт үйлчлэлтэй шингэн саван гарган авах технологи"
Б.Хонгорзул Б.Ганцэцэг О.Мягмаржав Б.Мягмаргэрэл Ч.Батсүрэн С.Цэрэндулам Б.Хулан
ШУА Хими химийн технологийн хүрээлэн Органик химийн лаборатори
2
1
Б. Хонгорзул , Б. Ганцэцэг , О. Мягмаржав , Б. Мягмаргэрэл, Ч. Батсүрэн ,
1
1
1
2
С. Цэрэндулам , Б. Хулан
1 ШУА, Хими, химийн технологийн хүрээлэн, Баянзүрх дүүрэг,
Энхтайваны өргөн чөлөө, Улаанбаатар, 13330
2 ШУТИС, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн
*E-mail: khongorzul.b@mas.ac.mn
Хураангуй
Энэхүү ажлын хүрээнд эх орны сэргээгдэх түүхий эд болох рапсын тосыг сульфожуулах урвалд оруулж, улмаар химийн
боловсруулалт хийсний дүнд арьс ширэн түүхий эд, ноос нэхмэлэн бүтээгдэхүүнийг боловсруулах дамжлагуудад хэрэглэгдэх
угаалгын болон тослох, эмульсжүүлэх үйлчилгээтэй гадаргуугийн идэвхт бэлдмэлийг гарган авах боломжийг судаллаа.
Рапсын тосны физик-химийн үзүүлэлтүүд болон химийн найрлагаас харахад нийт ханаагүй тосны хүчлийн хэмжээ 87 мас.%
байгаа нь рапсын тосыг боловсруулж гадаргуугийн идэвхтэй бэлдмэл гарган авах зохимжтой түүхий эд болохыг харуулав.
Рапсын тосыг сульфожуулах урвалыг явуулах зохимжтой горимыг тогтоож “Сульфо тос” бэлдмэлийг гарган авсан ба
бүтээгдэхүүний найрлага, шинж чанарыг судлан тогтоов. “Сульфо тос” бэлдмэлийг арьс ширний анхан шатны угаалга болон
сүлжмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулалтад хэрхэн нөлөөлж байгааг бага оврын үйлдвэр дээр туршихад арьсны
бохирдлыг сайн арилгаж байсан ба гадаргуугийн толигор чанар сайн, үслэгийн ширхэгтийг уян зөөлөн болгож байв. Мөн
сүлжмэл бүтээгдэхүүний өнгөний эрчим, ханалтанд сайнаар нөлөөлж байгаа нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд
нийлүүлэх бүрэн боломжтой болохыг тогтоолоо. Мөн “Сульфо тос” бэлдмэлийг гарган авах технологи нь үйлдвэрлэлийн
дамжлага цөөтэй, цөөн тооны урвалж, бодис ашигладаг, хаягдал багатай, байгальд орчинд ээлтэй ногоон технологи болох
юм. МУ-ын засгийн газраас баримталж буй “Алсын хараа-2050”-ын аж үйлдвэржилтийн сэргэлтэд “Хөдөө аж ахуйн гаралтай
түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргах” бодлогын хүрээнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг
боловсруулахад бидний судалгааны дүнд гарган авсан бүтээгдэхүүн нь ашиглах бүрэн боломжтой бөгөөд импортын
бүтээгдэхүүнийг орлох, валютын урсгалыг багасгах зэрэг эдийн засгийн болон практик ач холбогдол өндэртэй эко
бүтээгдэхүүн юм.
Түлхүүр үг: рапсын тос, гадаргуугийн идэвхит бодис, ханаагүй тосны хүчил, сульфожих урвал, сульфо тос
Оршил
Хөнгөн үйлдвэрийн салбар, тэр дундаа арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийн хувьд химийн
бодисын хэрэглээг багасгах, хаягдал багатай, байгаль орчинд ээлтэй технологийг сонгох нь манай орны
хувьд нэн чухал асуудлын нэг юм. Арьс ширний үйлдвэрт хэрэглэгдэж байгаа гадаргуугийн идэвхт
бодисууд нь норгох, угаах, идээлэх, будах, тослох зорилгоор хэрэглэгддэг (Д.Басандорж, 2020). Манай
орны хувьд арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн хамгийн их бохирдлыг гаргадаг
дамжлага бол идээлэх болон анхан шатны боловсруулалт болох ширхэгтийг угаах дамжлагууд юм.
Сүүлийн жилүүдэд анхан шатны боловсруулалтын үед хэрэглэгдэж байгаа угаалгын бодис,
чийгшүүлэгч реагент, эмульгатор, зөөлрүүлэгч, диспержүүлэгч үйлчлэлээр ашигладаг янз бүрийн
нийлэг бүтээгдэхүүний дэлхий нийтийн хэрэглээ улам бүр ихсэж байна (Surfactants, 2021).
Гадаргуугийн идэвхт бодис (ГИБ)-ын үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээр ургамал, амьтны гаралтай
өөх, тос болон нефть химийн синтезийн бүтээгдэхүүн болох бага ба өндөр молекулт парафины
нүүрсустөрөгчид, нийлэг тосны хүчил, олефин, алкилбензол, дээд спиртүүд зэргийг ашигладаг ба
тэдгээрийг цааш химийн боловсруулалтанд оруулан төрөл бүрийн анги бүлгийн гадаргуугийн идэвхт
үйлчлэлтэй нэгдлүүдийг гарган авдаг (K.Dmitri, 2013; К.Р.Ланге, 2004). Чидун жимсний хүнсний биш
сортын тосыг тасалгааны температурт хүхрийн хүчлийн тодорхой концентрацитай уусмалаар
сульфоэфиржүүлсэн тосыг анх нэхмэлийн үйлдвэрийн технологийн дамжлагад эмульс үүсгэх, норгох,
будгийн тогтцыг сайжруулах зориулалтаар ашиглаж байсан нь өнөөг хүртэл ач холбогдолоо алдаагүй
байна (Ниёзова, экологические и эксплуатационные свойства жированных кож на основе
Хуудас 53